Канадын эмэгтэй бөхчүүдийн “Загалмайлсан эх”

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Канадын эмэгтэй бөхчүүдийн “Загалмайлсан эх”

Бусдын бичиг баримт ашиглан Хаан банкнаас 30 сая төгрөг залилсан, хүний машиныг 15 сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт холбогдоод байгаа Д.Энхмандахыг маргааш Нийслэлийн шүүхэд шүүнэ.

Эмэгтэй бөхийн төрлөөр дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг гүрнүүдийг нэг бол “Агч навчтанууд”. Канад улсын эмэгтэй чөлөөт бөхийн “Загалмайлсан эх” нь яахын аргагүй Кристин Нордхаген юм. Тус улсын анхны дэлхийн аварга тэрбээр 1971 оны зургадугаар сарын 26-нд Канадын Альбертад фермерийн гэр бүлд төрсөн. 1993 нутагт нь буюу Торонтод болсон ДАШТ-д анх удаа зодоглож 70 кг-ын жинд Японы алдарт бөх Яаёо Үранод ялагдаж мөнгөн медаль хүртсэн түүний амжилтын том эхлэл байлаа. Хойтон жил нь Софид ногт ганзаглаж очоод зорилгоо биелүүлж, Канадын эмэгтэй бөхчүүдээс анхны дэлхийн аварга болсон юм. Ирэх жил нь Алтан Москвад цолоо хамгаалах гэж очоод ОХУ-ын Эльмира Курбанова, Германы Нина Энглиш нар ялагдснаар медалиас мултарсан. Харин 1996, 1997, 1998, 2000, 2001 онд ДАШТ-д түрүүлсэн юм. 1999 онд 75 кг-д Японы Кёоко Хамагүчид хагас шигшээд ялагдаж хүрэл медаль хүртжээ. Эмэгтэйчүүдийн ДАШТ-д түрүүлсэн тоогоор анхны дэлхийн аваргадаа финалд шалгарсан Яаёо Үранотой хамт зургаан түрүүтэй айлсдаг. Тэдний өмнө зөвхөн Японы чөлөөт бөхийн ноён оргилууд болох домогт Саори Ёшида (13), Каори Ичо (10), Хитоми Обара Сакамото (8) нар бичигддэг. Нордхаген 1992-2002 он хүртэл Канадын аварга цолыг тасралтгүй 11 жил хүртсэнээс гадна 1993-1998 онд зургаан жил дараалан Канадын шилдэг эмэгтэй бөхөөр болж байв. Түүнчлэн 1997 онд дэлхийн шилдэг эмэгтэй бөхөөр тодорчээ. Эмэгтэй чөлөөт бөх 2004 онд Грекийн Афинд олимпийн хөтөлбөрт анх багтахад Нордхаген 33 настайдаа зодоглосон ч тавдугаар байрт оров. Үүний дараа залууст байраа тавьж өгөх цаг нь болсон гэдгээ мэдэрч зодог тайлжээ. 

Түүний нөхөр Лейг Верлинг Канадын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахаас гадна ДБНХ (UWW)-ны дасгалжуулагчийн комиссын гишүүний албыг хашдаг. Сүүлийн жилүүдэд төрсөн Канадын эмэгтэй олон шилдэг бөхчүүдийн амжилт түүнтэй салшгүй холбоотой. “Агч навчтанууд”-аас эмэгтэй чөлөөт бөхөөр анхны болон хоёр дахь олимпийн аварга өлгийдөхөд (Бээжинд Кэрол Хвин 48 кг-д, Риод Эрика Уибе 75 кг-ын жинд түрүүлсэн) нөхрийнх нь хувь нэмэр асар их. Верлингийн гэр бүл өдгөө Калгарид гурван охины хамт амьдардаг.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж