Шинэчлэгдсэн Mercedes C загвар

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Шинэчлэгдсэн Mercedes C загвар


Mercedes C ангиллын сүүлчийн үе харьцангуй сүүлд буюу 2007 онд олны хүртээл болж байаа. Гэтэл сүүлийн дөрвөн жилд дижитал технологи эрчимтэй урагшилсан учир загварын хувьд шинэчлэл хийх цаг хэдийнэ болжээ.

Гол өөрчлөлт нь бүхээгт хийдсэн байна. Интерфейс Comand-тай нэмэлт төлбөрөөр  C-ангиллыг холбож, интернэттэй залгалаа. Буудал дээр жолооч жойстикийн тусламжтайгаар дуртай сайтаа төв дисплей дээрээ харж болно.  Comand мэтийн дижитал баясгаланд их мөнгө зарж чадахгүй нэгэн нь арай хямд  системыг тавиулж болно. Европтоо тэр нь 893 еврогийн зардалтай.

Гадна төрх нь нэг их өөрчлөгдөөгүй, харин гэрлийн хэлбэр нь дусал маягийн болсон байна. Сайн харвал бампер, арын гэрэл, радиаторын хаалт зэрэгт өөрчлөлт оржээ. Шатахуун зарцуулалтыг зарим загварт нь 31 хувиар бууруулсан байлаа. Start/Stop систем нь байн байн зогсох үеэр шатахууны хэмнэлтийг хийж өгнө. Шинэчлэгдсэн машины худалдаа энэ жилийн хавраас эхлэх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж