“Чингэлтэй хайрхан” аяллын клуб байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

“Чингэлтэй хайрхан” аяллын клуб байгуулагдлаа

Төвийн эрчим хүчний шинэ эх үүсвэр болох Салхин цахилгаан станцыг “Ньюком групп” Төв аймгийн Сэргэлэн суманд байгуулах гэж буй.

Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хорооны иргэд өөрсдийн санаачлагаар хот орчмын байгалийг танин мэдэх, чөлөөт цагаа зов боловсон өнгөрүүлэх, бүх нийтийн биеийн тамирыг дэмжих зорилгоор “Чингэлтэй хайрхан” клубыг үүсгэн байгуулж, анхны явган аяллыг 7 дугаар сарын 2-ны өдөр зохион байгууллаа.

Тус явган аялалд Нийслэлийн аялал жуулчлалын газар болон дүүргийн 70 гаруй иргэн хамрагдаж, зам дагуух хогийг цэвэрлэж, аяллын зам, маршрутыг тэмдэгжүүлэх болон судалгааны ажлыг хийжээ.

Иргэд өөрсдийн сайн дураар нэгдэж, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах явган аяллын клуб байгуулж байгаа нь анхны тохиолдол бөгөөд дүүргийн иргэдийг элсүүлж, аяллын талаарх боловсролыг олгох сэдвийн хүрээнд сургалт семинар зохион байгуулах юм байна.

Түүнчлэн энэ үеэр Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Чингэлтэй дүүргийн Засаг Даргын тамгын газартай хамтран Чингэлтэй хайрханд жилийн дөрвөн улиралд аюулгүй таатай аялж зугаалах орчинг бүрдүүлэхэд чиглэсэн мэдээллийн самбар, сүүдрэвч бүхий амралтын цэгтэй явган аяллын замыг тохижуулах ажлыг зохион байгуулна гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

Эх сурвалж: ЧД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж