Цистерн дэлбэрч, нэг иргэний аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Цистерн дэлбэрч, нэг иргэний аминд хүрчээ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх

    Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Толгойт орчимд байрлах “Нефть хангамж” компанийн хашаанд өчигдөр /2017.07.02/ 19:00 цагийн орчимд дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас компанийн хоёр ажилтан маш хүнд гэмтсэнээс нэг нь амиа алдсан байна.

    Эх сурвалжийн мэдээлж буйгаар нас барсан 39 настай Г нь “Нефть хангамж”-ийн гагнуурчин бөгөөд тухайн өдөр 34 настай Б-гийн хамт шатахуун тээвэрлэгч “FAW” цистерн машины шатахуун тээвэрлэгч савны тагны боолтыг цахилгаан тасдагчаар тасдаж байсан аж.

    Шатахуун тээвэрлэгч хоосон байсан ч тасдагчаас үсэрсэн цог халуунд ууршсан шатахууны ууртай урвалд орж, дэлбэрэлт үүссэн байж болзошгүй гэнэ.

    Тухайн үед дэлбэрэлтийн улмаас Г, Б нарын хоёр гар, хөл хугарч, Яаралтай түргэн тусламжийн 103-аар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ. Гагнуурчин Г эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн эмчлүүлж байгаад шархаа даалгүй нас барсан байна.

    Одоогийн байдлаар Б-гийн биеийн байдал маш хүнд байгаа аж. Энэхүү хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.

    Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж