"Чингис хааны аялал жуулчлалын цогцолбор" төслийн шилдгүүд тодорчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

"Чингис хааны аялал жуулчлалын цогцолбор" төслийн шилдгүүд тодорчээ

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

"Чингис хааны аялал жуулчлалын цогцолбор" төслийн шилдгүүд тодорчээ

Өмнөд Солонгосын эдийн засаг өнгөрөгч гур­ван сарын хугацаанд саарсан тухай мэдээлэл байна.

Засгийн газрын ‎2016-2020 оны мөрийн хөтөлбөрт нүүдэлчин ахуйг түшиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх, түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалын төв, цогцолборыг төр хувийн хэвшлийн түншлэл гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулахыг бодлогоор дэмжих зорилт тусгагдсан. Энэ зорилтын хүрээнд УИХ-ын дарга М.Энхболд санаачлагыг гаргаж, Засгийн газарт чиглэл үүрэг өгч, дэмжин төслийн шилдэг санаа, зураг төсөл шалгаруулах уралдаан зарлагджээ.

Монголын өмнөө барьдаг Олон улсын уралдаан тэмцээнээс олон шагналтай, шигшигдсэн шилдэг бүтээлчид шилдэг санаа зураг төсөл шалгаруулах уралдаанд баг болж оролцсон байна. Нийт 70 гаруй уран бүтээлч ур ухаанаа уралдуулжээ. Шилдгээр тодорсон уран бүтээлчдийн бүтээл Хэнтий аймгийн Дадал суманд бүтээн байгуулагдах их эзэн чингис хаан аялал жуулчлалын цогцолборт бодит ажил болон хэрэгжих юм байна.

Дашрамд сонирхуулахад “Мянганы суут хүн-Их эзэн чингис хааны аялал жуулчлалын цогцолбор” төслийн хүрээнд 13-р зууны эзэнт гүрнийг байгуулж, улс орнуудыг нэгтгэж нийгмийн хөгжлийг удирдан зангидаж Монгол Улсаа хөгжүүлж байсан түүхэн гавьяаг нь сурталчлан таниулна. Мөн их эзэн чингис хааны төрж өссөн газар нутагт соронзон орны төв цэгийг тогтоож, Монголын нууц товчоонд дурьдагдсан түүхэн үйл явдал болсон түүх дурсгалт газруудыг хамруулсан аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгон аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулах томоохон зорилтуудтай. Цогцолбор байгуулагдах төслийн хүрээнд түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулагдаж, дэлхийн жуулчдыг татах ОУ-ын жишигт нийцсэн өндөр зэрэглэлийн авто зам, онгоцны буудал ч шинээр байгуулагдах төлөвлөгөөтэй юм.

Х.ХУЛАН

Эх сурвалж: www.breakingnews.mn

"Болор дуран"-аар шалгав.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2017-07-03 92.50.224.169

замд явж баихад ганцч гаигуи [Хориотой Үг] харагдахгуи баихад а ж-хогжуулнэ том том тосол яриад шал худлаа сонгуулиин шоу

Зочин 2017-07-03 202.180.220.81

монгол ахуй монгол соёлын үнэрч үгүй макет харагдаж байх юм ямар учиртай юм бол 13-р зуунд чингис өвөг маань ийм орчинд өсөж гавъяа байгуулсан юм байхдаа одоочилсон ч гэсэн арай л биш харагдаад байна

Зочин 2017-07-03

Сонгууль гэж бие биенээ муу хэлсэн хар феараас болж стерэс хүнд байдалд орсон ард түмэн нэг эерэг сайхан мэдээ сонсоод сайхан байна Чингэс хааны мааь түүхэн бүтээн байгуулалт биелэх болтгуй гэж ерөөе дөө

boldo 2017-07-03 175.207.53.2

ulger gedeg yum daa

Зочин 2017-07-03 150.129.140.4

хэдэн онд хэрэгжиж дуусах төсөл вэ төсөвт өртөг хэд хаанаас бүрдүүлэх хэзээ хэрэгжиж дуусах гээд задгай юм яриад сурталчлаад сонгуулийн шоу хийхээ болиочээ

Зочин 2017-07-03 153.156.28.67

Mongol bish arab india hiitstei haragdad baindaa yandaa yanaa

Зочин 2017-07-03 202.131.225.150

араб энэтхэгт манай соёлын нөлөө их байлаа гэж яанадаа яана

Зочин 2017-07-03 202.131.225.150

Уншиж судлаж ухаанаа нэм Урдаар бүү шүүмжил