Амтлан хачирлагдсан Kia Picanto

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Амтлан хачирлагдсан Kia Picanto

Kia Picanto загварын талаар юу  хэлж болох вэ? Авсаархан, үнэтэй биш, шинэ төрсөн жолооч нарт анхны машин нь болж чадахаар. Эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой гэхээр. Спортлог, загварлаг, тэмүүлэлтэй гэж тэр хэлүүлэх гээгүй. Түүний онцлог нь хямд үнэ. Өмнөх загвараасаа эрс өөр нь зургийг нь харахад л тодорхой. Өнөөгийн гол онцлог нь солонгосын нэгэн хэвээс давсан дизайн. Урд талын нам бампер анхаарал татлаа. Дараа нь  таван хаалгатайгаар гаргаж байсан хувилбараас өөр, гурван хаалгатайгаар харж болно. Шасси нь цоо шинэ харин түүний зохион бүтээлийн онцлогийн талаар яригдаагүй байна. Өмнөх загвар шигээ 1,0-1,2 литрийн эзэлхүүнтэй хөдөлгүүрийг машин авч байгаа бөгөөд түүнийг цоо шинээр хийсэн хэмээн солонгосчууд өөрсдөө хэлж байна. Хүчин чадлыг нь зарлаагүй харин утаа хаялт багатай нь тодорхой болсон байгаа. Мөн шахмал хийн хөдөлгүүртэй хувилбарыг ч үйлдвэрлэх гэнэ. Европчууд дизельтэй загварыг нь л авна биз.  Энэ загварын талаар бусад дэлгэрэнгүй мэдээллийг гуравдугаар сарын Женевын авто салоноос авч болно. Тэнд шинэ Kia Picanto-г танилцуулах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж