“Иргэдийг гамшгаас хамгаалах, дадлага сургалтын цогцолбор” төв нээлтээ хийв

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

“Иргэдийг гамшгаас хамгаалах, дадлага сургалтын цогцолбор” төв нээлтээ хийв

Зуны халуунд хар хүрэм, цагаан цамц, улаан зангиагаар гангарсан залуус өнгөрөгч долоо хоногийн хотын төвд нэгэн чимэг байлаа.

Аймгийн Онцгой байдлын газраас санаачлан байгуулж буй “Иргэдийг гамшгаас хамгаалах, мэдлэг, дадлага олгох” сургалтын цогцолбор төв нээлтээ хийлээ.

Уг төв нь дөрвөн давхар барилгын стандартаар баригдсан бөгөөд 1-р давхарт утааны камер, 2-р давхарт Газар хөдлөлтийн гамшгийн үед барилгаас нуугдах, хүлээх, гарах аргад суралцах танхим, 3-р давхарт Аврах дэр ашиглан аврах ажиллагааг зохион байгуулан буулгах танхим, 4-р давхарт аврах хоолой ашиглан авралтын үйл ажиллагаа явуулах зэрэг үндсэн аврах ажиллагааны танхимуудтай юм.

Үүнээс гадна байгууламжийн гадна хойд ханыг ашиглан уул нуруу байгалийн хүндрүүлсэн нөхцөлд аврах ажиллагаа явуулах дадлага сургуулилт хийх зориулалттай авиралтын ханан хадыг байгуулж байна.

Энэхүү төв нь ашиглалтад орсноор ирээдүй болсон үр хүүхдүүд оюутан сурагчид, гамшгаас хамгаалах мэргэжлийн албад, мэргэжлийн ангиудын бие бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах чадвар мэргэжлийг бататгаж дадал хэвшил олгох ач холбогдолтой юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж