УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаа эхлүүлжээ. Тус хуралдаанаар Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгад иргэдийн зээлийг тэглэх тухай даалгавар өгөгдсөн асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй тус намын гишүүд өчигдөр /2017.07.02/ Х.Баттулгад Ерөнхийлөгчөөр сонгогдсон нөхцөлд ард түмний зээлийг тэглэх ёстой гэсэн даалгавар өгсөн. Улсын хэмжээнд өнөөдөр 5.8 их наядын иргэдийн зээл байгаа аж.
Гэвч эдийн засагчид болон иргэдийн зүгээс “Зээлийг тэглэх боломжгүй. Биелэгдэх боломжгүй даалгаврыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өгснөөрөө нэг талдаа сонгогчдын саналыг татах, нөгөө талдаа Засгийн эрх барьж байхдаа бий болгосон Чингис бонд зэргийн өрийг улсаар төлүүлэх арга зам эрэлхийлж байна” гэж шүүмжилж буй. Мөн бүлгээр энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэх юм байна.
Харин УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй юм байна.
Г.ДАРЬ