Америкийн хэвлэлүүд дэх Оросын тухай мэдээ

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Америкийн хэвлэлүүд дэх Оросын тухай мэдээ

Говийн бүсийн “Их мандал 2012”, Дундговь аймаг байгуулагдсаны 71 жилийн ойн даншиг наадам цаг агаарын байдлаас болж товлосон өдрөөсөө нэг өдрийн хойно эхлэхээр болсон билээ.

‘Media Research Center’ төвийн мэдээлснээр тавдугаар сарын дунд үеэс ABC, CBS, NBC телевизийн оройн мэдээний 55 хувийг Оростой холбоотой мэдээлэл эзэлж байгаагийн 34 хувь нь нэрээ нууцалсан гэх эх сурвалжид тулгуурласан байжээ. 

Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Оросын тухай болон Ерөнхийлөгч Дональд Трамп Москватай холбоотой гэх худал мэдээлэл тараахын тулд эдийн засгийн асуудалд зарцуулж байгаагаас 70 дахин илүү хугацааны эфирийн цаг зарцуулж байгаа тухай Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдлээ.

Хэвлэлийн бага хурлын явцад сэтгүүлчид Сандресаас ‘Трамп яагаад твийтертээ Америкийн хэвлэлүүдийн хуурамч мэдээллийн талаар заавал тайлбар хийхэд ач холбогдол өгөв’ гэсэн асуултыг онцлон тавьжээ.

Сандерс энэ асуултад хариулахдаа,

-‘Трамп твиттертээ улс төрийн асуудлаар  олон удаа байр сууриа илэрхийлж байсан ч чөлөөт хэвлэлүүд тэр бүгдийг тоодоггүй. Тэд зөвхөн нэг талыг барьсан, хувь хүнтэй эсвэл хэвлэлтэй холбоотой мэдээллийг илүүд үздэг. Ерөнхийлөгч хууль тогтоох дэгийн асуудалд илүүтэй төвлөрөөсөй гэж бид хүсдэг.  Media Research Center (MRC) төвийн ABC, NBC, CBS сувгуудын 364 сурвалжлагад судалгаа хийсэн дүнг та бүхэн хараарай.  Гол  хэвлэл мэдээлийн хэрэгслүүд тав, зургадугаар сарын үед оройн мэдээнийхээ эфирийн хугацааны нэг минутыг татварын шинэчлэлд, гурван минутыг дэд бүтэцийн асуудалд, таван минутыг эдийн засаг, ажлын байр бий болгоход, 17 минутыг эрүүл мэндийн салбарын тухай мэдээнд зориулсан бол 354 минут буюу дээрх нийт хугацаанаас 70 дахин их цагийг Ерөнхийлөгчийг муулах, Оросын тухай худал түүх дамжуулахад зориулжээ. Ийм л байна, залуус аа. Тоо  худал хэлдэггүй юм” гэжээ. 

‘АНУ-ын хэвлэл мэдээллийн өнөөгийн чиг хандлага Америкт тулгамдаж байгаа бүх асуудлыг хөндөж чадахгүй байна.  Америкийн эдийн засаг өсч, ажилгүйдэл буурч байна. Ажлын байр эргэн ирж, Исламын улс бүлэглэл зугтлаа.  Америк ялж байна. Харин та нар үүнийг тоохгүй байгаа’хэмээн Сандерс онцлов. 

‘Media Research Center’ төв телевизүүдийн мэдээний талаарх дээрх судалгааг зургадугаар сарын 27-нд нийтэлсэн ба CNN телевиз Оросын тухай эрэн сурвалжлах нийтлэл бичсэн гурван сурвалжлагчаа халсанд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп баяр хүргэсэн юм.

“CNN Оросын тухай нийтлэлээ сүлжээнээс авч, гурван ажилтнаа халлаа” хэмээн Цагаан ордны эзэн твийтертээ тун шуурхай жиргэсэн ба ‘Тэдний хэвлүүлсэн бусад худал мэдээлүүдийг яах бол’ гэж Трамп асуусан байлаа. “NBC, CBS, ABC болон New York Times, The Washington Post сонинууд цаашид яах вэ? Тэд бүгд худал мэдээ нийтэлсэн” гэж АНУ-ын  Ерөнхийлөгч мөн асуужээ.

Үүнээс өмнө, зургадугаар сарын 23-нд  CNN телевизийн сайт (CNN Politics) Ерөнхийлөгч Дональд Трампын туслах  Энтони  Скарамуччи болон Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн (РФПИ) захирал Кирилл Дмитриев нарыг Давосын чуулган дээр уулзсан талаар бичсэн мэдээллээ эргэн татсан юм. Тэр уулзалтын үеэр Вашингтоноос Орост тавьсан хоригийг цуцлах эсэх талаар ярилцсаныг Сенатын тагнуулын асуудал эрхэлсэн хороо шалгаж байгаа тухай уг материалд бичсэн байсан аж. Хожим тийм шалгалт явуулаагүй нь тодорхой болсон юм. CNN Politics сайт уг мэдээллийг “Редакцийн хэм хэмжээнд нийцэхгүй” хэмээн хааж, CNN Скарамуччигаас уучлалт гуйсан байна. 

Зургадугаар сарын 23-нд CNN Money салбарын тэргүүн Ричард Барбьери редакцийн ажилтнууддаа захидал бичиж, ‘Оростой холбоотой ямар нэгэн контентыг CNN компанийн дэд  ерөнхийлөгч Жейсон Фаркасын зөвшөөрөлгүйгээр хэвлэхгүй’ гэдгийг сануулжээ. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж