Бага орлоготой иргэд хямралд илүү өртжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Бага орлоготой иргэд хямралд илүү өртжээ

Лондонгийн олимпийн жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдаж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар дөнгөж сая эхний барилдаанаа хийж, ялалт байгууллаа.

Эдийн засгийн удаашралт, зогсонги байдал ядууст ямагт хүндээр тусдаг. Хамгийн бага орлоготой гэр бүлийнхний төсөв хязгаарлагдмал болж, тэдний орлого эдийн засгийн уналтыг дагаж мэдэгдэхүйц буурдаг.

АНУ-ын эдийн засагт тохиолдож буй сүүлийн дөрвөн удаагийн зогсонги байдал бүрт хамгийн бага цалинтай түрээсийн ажилчдын 20 хувь нь дундаж орлоготой америкчуудтай харьцуулахад хамгийн муу үзүүлэлтийг харуулж, санхүүгийн бэрхшээлтэй байдалд оржээ.

Саяхан явуулсан нэгэн судалгаагаар 2007, 2008 оны даяарчлалын санхүүгийн хямралыг өдөөсөн сүүлийн тохиолдол бага цалинтай хүмүүст илүү хүндээр туссаныг харуулав.

Миннесота, Торонто, Мичиганы их сургуулиудын эдийн засагчдын  явуулсан судалгаа хөдөлмөрийн чадвартай, дунд насны, бага цалин хөлстэй иргэдийн 10 хувь нь орлого сайтай ажиллах хүчний  10 хувьтай харьцуулахад 2,5 дахин илгээр орлогоо алдсаныг харуулсан байна. Энэ ялгаа өмнөх гурван ч удаагийн хямралынхаас хамаагүй илүү нэмэгджээ.

Судлаачид 35-55 насын эрчүүдийн эдийн засгийн уналтаас өмнөх ба дараагийн таван жилийн дундаж орлогыг тооцоолох байдлаар судалгаагаа хийжээ.

Дундаж орлоготой ажилчдын 10 хувь нь 10 хувиар орлогоо алдсан нь ядуучуудынхаас хоёр дахин бага байлаа. Эдийн засгийн хямрал ядуусыг ингэж ниргэсэн ямар шалтгаан байв. Судалгаанд оролцсон эдийн засагч Фатих Гувенен энэ тухайд ‘Гол шалтгаан нь хямралын цар хүрээтэй холбоотой. Энэ нь эдийн засгийн төлөвийн суурь өөрчлөлт биш’ гэжээ.

Судалгаанд авч үзсэн уналтын дөрвөн загвар нь зогсонги байдал муу байх тусам баян, ядууст тусах үр дагаварын зөрүү хүчтэй байгааг харуулсан гэж болно. Ерөнхийдөө ядуусын орлого бизнесийн  цувралд илүү мэдрэмтгий ажээ. Эдийн засгийн өсөлтийн үеэр чинээлэг ажиллагсдын 10 хувийнх нь дунд орлогын өсөлт бусад хэсгүүдийнхээс илүүтэй байгаа харагдсан байна.

Үндсэндээ энэхүү судалгаа нь ядуу америкчуудын амьдралд орлогын хэлбэлзэл ямар чухлыг харуулжээ. Ядуу давхаргын эмзэг байдал нь хамгийн бага орлоготой хүмүүст зориулсан нийгмийн хамгааллын хүчтэй систем байх хэрэгтэйг сануулж байгаа хэрэг ч гэж болно.

Доорхи графикт  орлогын янз бүрийн төвшинтэй  хүмүүст эдийн засгийн уналт хэрхэн нөлөөлснийг харуулжээ.

Сүүлийн хоёр удаагийн тохиолдолд баян хүмүүсийн ашиг орлогыг бууруулсан их хэмжээний уналт нь санхүүгийн салбарт төвлөрүүлсэн хөрөнгийн гарз юм. Графикт мөн  хязгаарлагдмал орлоготой гэр бүлийнхний санхүүгийн хохирлыг үзүүлсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж