Лондонд хүүхдүүд дайрсан осол гарлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Лондонд хүүхдүүд дайрсан осол гарлаа

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Лондонд хүүхдүүд дайрсан осол гарлаа

”Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын буудлага спортын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны урьдчилсан буудлага өндөрлөлөө.

Лондон хотын өмнө хэсэгт хурдтай давхиж явсан ‘Audi A3’  машины жолооч өсвөр насны хүүхдүүдийг дайрсан тухай BBC News өчигдөр /2017.07.02/ үдээс хойш мэдээлжээ.  Одоо байгаа мэдээллээр 16 настай охин амиа алдсан байна. Өөр зургаан залуусыг эмнэлэгт хүргэжээ. Тэд харьцангуй хөнгөн гэмтэл авсан бололтой.

Audi-A3 машины жолооч эрэгтэй хүн байсан ба толгойдоо гэмтэл авсан ч хэргийн газраас зугтжээ. Түүнийг цагдаагийнхан хайж байгаа бөгөөд санаатайгаар хэрэг үйлдээгүй байх гэсэн таамаглал гаргаад байна. 

Их Британийн нийслэлд он гарсаар автомашинаар хүмүүсийг дайрсан иймэрхүү тохиолдол гурван ч удаа гарлаа. Өмнөх хоёр хэргийг нь исламын террористууд үйлдсэн юм. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-07-03 66.181.184.135

NEWS MN ii shine dur turh ih hetsuu umaa medee olj unshihad berhtei bolj yahav reklam hiihed l sain um bailgui tanaihaar ehleed l ordog baisan odoo boliod haaya l neg oroh um tegeed zalhaad doroo gardag bolsoon