Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хуваарийн дагуу өнөөдөр 15 цагаас төрийн ордны "Б" танхимд эхэлж байна. Байнгын хорооны хуралдаанаар дараах асуудлын хэлэлцэнэ.
– Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлийн шинэчилсэн найруулга.
– Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай.
– Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.
– Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.
– Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай.
Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх гэнэ. Дараагаар нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлийг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлээс өргөн мэдүүлсэнийг хэлэлцэх эсэхийг шийдэх аж.
Б.Алтансүх