ААН-үүдэд 100.000 доллар хүртэлх санхүүгийн буцалтгүй тусламж олгоно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ААН-үүдэд 100.000 доллар хүртэлх санхүүгийн буцалтгүй тусламж олгоно

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

ААН-үүдэд 100.000 доллар хүртэлх санхүүгийн буцалтгүй тусламж олгоно

Олимпийн лого, таван цагиргаар сурталчилгаа хийхийг Олон улсын олимпийн хорооноос хориглосон ч Лондонгийн бизнес эрхлэгчид бараа үйлчилгээгээ сурталчлах арга хэдийнэ олсон гэнэ.

Монгол Улсын Засгийн газраас экспортыг дэмжих зорилгоор Дэлхийн банктай хамтран Экспортыг дэмжих төслийг уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн экспорт хийх чадавхыг бэхжүүлэх, гадаад зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготойгоор хэрэгжүүлж эхлээд байна. Энэ талаар Экспортыг дэмжих төсөл, Санхүүгийн дэмжлэгийн багийн Бизнес хөгжлийн шинжээч, С.ЭнхАмгалантай ярилцлаа.


 

100.0 мянган ам доллар хүртэлх санхүүгийн дэмжлэгт хамрагдах ААН-д тавих шалгуурыг зөөлрүүлэв

 

Та бидэнд төслийн ач холбогдол болон төслөө товч танилцуулна уу?  Аж ахуйн нэгжүүд энэ төслийг хэр сонирхож байна вэ?

Манай улсын экспортын 90 орчим хувь нь дан ганц уул уурхайн бүтээгдэхүүнээс бүрддэг ба нийт экспортын ихэнх хувь Хятад улс руу гардаг. Энэ нь Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлыг эмзэг, улам хямралд өртөх эрсдэлтэй болгож байна. Монгол улсын газар зүйн байрлал, далайд гарцгүй, дэд бүтэц сайн хөгжөөгүй, экспортын цөөн бөгөөд гол төлөв түүхий эд давамгайлсан бүтэц, экспортын өрсөлдөх чадвар сул, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх санхүүгийн бүтэц тогтолцоо, эх үүсвэр байхгүй зэрэг хүндрэлтэй асуудал бидэнд байна. Экспортыг дэмжих төслийн хүрээнд экспортын даатгалын бүтээгдэхүүн бий болгож экспортлогчдыг эрсдлээс хамгаалах, экспортын өрсөлдөөнийг дэмжсэнээр зах зээлийг өргөжүүлэх боломжийг бүрдүүлэх, экспортын тусгайлсан сургалт зохион байгуулж ард иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх замаар Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд хувь нэмэр оруулах, УИХаас баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг дэмжихэд төслийн ач холбогдол оршиж байна.

Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн хооронд байгуулсан санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу 14,300,000 Зээлжих Тусгай Эрхтэй тэнцэх хөнгөлөлтэй зээлийн төслийн үндсэн зорилго нь уул уурхайн бус салбарын аж ахуй эрхлэгчдийн экспортын чадавхыг бэхжүүлэх болон экспортын зэх зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх юм. Төсөл 4.5 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд албан ёсны нээлт  2017 оны 3 дугаар сарын 24-нд болсон. Төслийн хүрээнд Монгол улсад тохирсон нөхцөлтэй экспортын даатгалын бүтээгдэхүүн бий болгох, гадаад худалдаа эрхлэгчдэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгох сургалтын хөтөлбөр боловсруулах, уул уурхайн бус салбарт тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ААНүүдэд 100.000 ам доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг олгох зэрэг үйл ажиллагааг нарийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж эхлээд байна.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш ААНүүд маш их сонирхож  төсөлд хамрагдахыг хүсч байгаагаа илэрхийлж байна. Өнгөрсөн 2 сар хагасын хугацаанд бид төслөө сурталчлах, ААНүүдтэй уулзаж нөхцөл байдалтай танилцах зэрэг багагүй ажлуудыг зохион байгууллаа. Тухайлбал төслийн талаар танилцуулах сургалтыг бие даан болон МҮХАҮТ, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг экспортод чиглэсэн төрийн бус байгууллагуудтай хамтран тэдгээрийн гишүүн ААНийн дунд зохион байгууллаа. Энэ хугацаанд 601 ААН манай сургалтад хамрагджээ. Нөгөө талаасаа бидэнд ААНтэй нүүр тулан уулзаж санал бодлыг нь сонсох боломж бүрдсэн ач холбогдолтой арга хэмжээ болсон гэж үзэж байна. Үүнээс харахад маш олон ААН, экспортоо нэмэгдүүлэх, шинээр бараа, бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гаргах сонирхолтой байгаа нь харагдсан.

100.000 ам.доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж та дээр дурьдлаа. Магадгүй энэ талаар ААНүүд маань илүү сонирхож байгаа байх. Энэ талаар  тодруулж  өгнө үү.

Өрсөлдөөнийг дэмжих зорилгоор үндэсний экспортлогчдод 100.000 ам.доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг олгоно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр  Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд уул уурхайн бус салбарын ААНүүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаад зах зээлд нэвтрүүлэх, экспортын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож хөгжүүлэхэд шаардлагатай байгаа зөөлөн хөрөнгө оруулалтын зардлын 50  хувийг буцалтгүй тусламж хэлбэрээр нөхөн олгохыг санхүүгийн дэмжлэг гэж тодорхойлж байгаа юм. Энэхүү дэмжлэг нь нэг ААНд 100.000 ам.доллар хүртэлх хэмжээнд байна. Энэ хэмжээндээ тухайн ААН төслийн хугацаанд хэдэн ч удаа хандах бүрэн боломжтой. Санхүүгийн дэмжлэгийг ямар нэгэн банкаар дамжуулахгүй. ААНүүдээс барьцаа хөрөнгө, баталгаа шаардахгүй, буцалтгүй тусламж хэлбэрээр олгож байгаа нь гол давуу тал юм. Гэхдээ манайхаас санхүүжүүлэх боломжтой үйл ажиллагаа, бас хориглосон үйл ажиллагаа гэж байна. Энэ талаар болон бусад төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.edp.mn сайтад хандаж авах боломжтойгоос гадна манай оффис дээр ирж мэдээлэл авах боломжтой гэдгийг энд дурьдах нь зөв байх.

Уул уурхайгаас олон жил хараат явж ирсэн бидний хувьд эдийн засгаа төрөлжүүлэх зорилтыг Засгийн газраас тавьсан. Тэгэхээр бид уул уурхайгаас гадна ямар салбарт экспортыг нэмэгдүүлэх боломж байна вэ?

Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд манай төсөл нь аль нэг салбарыг онцгойлон дэмжихгүй. Өөрөөр хэлбэл хэн эхэлж ирсэнд нь үйлчлэх зарчмаар ажиллана гэсэн үг.

Уул уурхайгаас гадна Монгол улсын хувьд зарим салбарт экспортыг нэмэгдүүлэх боломж  байна. Тухайлбал аялал жуулчлал, програм хангамж, ноос ноолуур, хөдөө аж ахуйн салбар тэр дундаа байгалийн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүнд боломж байгаа. Нэг үеэ бодвол манай ААНүүд өөрийн онцлог бүхий бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болжээ. Шинэ техник технологи, шинэ ноухау нэвтрүүлэх эрэл хайгуул хийж байна. Харин экспортын зах зээл, хууль эрх зүй, татварын орчны талаар мэдээлэл дутмаг, олон улсын чанарын удирдлагын стандарт бүхий сертификат болон бусад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт нэвтрээгүй, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ яаж гадаад зах зээлд гаргах вэ, экспортоо хэрхэн нэмэгдүүлэх вэ, гэдэг дээр туршлага дутах хандлага бол байна. Энэ тал дээр манай төсөл дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.

Эцэст нь хэлэхэд Монголын экспортын зах зээлийн талаар мэдээлэл үнэндээ хангалтгүй байна. Тиймээс бид  Монгол улсын экспортын зах зээл болон экспортыг нэмэгдүүлэх талаар юуг анхаарах, боломж бололцоо ямар байгааг судлах судалгааг хийлгэж байна.

Төсөлд хамрагдах аж ахуйн нэгжүүдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?

Төсөлд хамрагдахын тулд ААНүүд үндсэн долоон шалгуурыг хангасан байх ёстойГэхдээ энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд энэ долоон шалгуурын хамгийн чухал шалгуурын нөхцөлийг зөөлрүүлсэн. Тодруулбал, жилийн борлуулалтын орлого 10 мянган ам.доллараас 2 сая ам.долларын хооронд байна гэснийг жилийн борлуулалтын орлого нь 10 мянган ам.доллараас, 3 сая ам.доллар байхаар дээд хязгаарыг нэмж өгсөн. Мөн ААН нь сүүлийн хоёр жилд ашигтай ажилласан байх гэдгийг сүүлийн хоёр жилийн аль нэг жилд нь ашигтай ажилласан байх гэж өөрчилсөн. Учир нь сүүлийн жилүүдэд Монголын улсын эдийн засаг агшсан бөгөөд эдийн засгийн хямралтай холбогдуулан олон ААН хоёр жил дараалан ашигтай ажиллаж чадаагүй. Мөн төслийн нэг гол зорилго бол аль болох олон ААНийг төсөлд хамруулах тэдгээрийн экспортын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Эдгээр үндэслэлээр Сангийн яам Дэлхийн банкны хооронд хэд хэдэн удаагийн хэлэлцээрийн үр дүнд дээрх өөрчлөлтийг оруулсан. Төслийн баримт бичигт өөрчлөлт оруулна гэдэг амар зүйл биш ч гэсэн дээрх өөрчлөлтийн үр дүнд олон ААН төсөлд хамрагдах боломж нэмэгдсэнд баяртай байна.

Төсөлд хамрагдах ААНд тавигдах дараах шалгуур байна. Үүнд:

  • Монгол улсад хууль ёсоор бүртгэгдсэн, уул уурхайн бус салбарын 100% хувийн өмчит компани, хоршоо, нөхөрлөл;
  • Монгол улсад хууль ёсоор бүртгэгдсэн, уул уурхайн бус салбарын Монгол улсад сүүлийн 2 жил татвар төлсөн, гадаадын 100% болон хамтарсан хөрөнгө оруулалттай хувийн өмчит ААН;
  • Сүүлийн 2 жилийн аль нэг жилд ашигтай ажилласан, холбогдох байгууллагаар баталгаажсан тайлангаар ААНийн жилийн борлуулалтын орлого нь сүүлийн 2 жилд тус бүр 10 мянган ам.доллараас 3.0 сая ам.долларын хооронд байх;
  • Сүүлийн 2 жилд үйл ажиллагаа тасралтгүй эрхэлсэн, санхүүгийн тайланг холбогдох байгууллагаар баталгаажуулсан байх;
  • Дэлхийн банкны Байгаль орчин, нийгмийн менежментийн баримт бичгийн шаардлагыг хангасан байх;
  • Экспортын хөгжлийн төлөвлөгөөтэй байх;
  • Гэрээ байгуулснаас хойш 2 сарын дотор гэрээнд заасан ажлыг эхлүүлэх чадвартай байх гэсэн үндсэн долоон шалгуурыг хангасан ААН төсөлд хамрагдах боломжтой.

Төсөлд хамрагдах шаардлага хангасан аж ахуйн нэгж болон бусад аж ахуйн нэгжид  юу  зөвлөх вэ?

Санхүүгийн дэмжлэгт хамрагдахын тулд тухайн аж ахуйн нэгж маань экспортын хөгжлийн төлөвлөгөөтэй байх шаардлагатай. Энэ бол маш чухал шалгуур үзүүлэлт юм. Учир нь зөвхөн тухайн ААНийнЭкспортын хөгжлийн төлөвлөгөө”-нд үндэслэн байгуулсанСанхүүгийн дэмжлэгийн гэрээ”-нд тусгагдсан үйл ажиллагаагаа хэрэгжүүлж дуусгасны дараа гарсан зардлын 50%-ийг нөхөн олгоно.  Экспортын хөгжлийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах талаар үнэ төлбөргүй сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа тул манай цахим хуудаст хандаж бүртгүүлээрэй. Энэ сургалтад хамрагдсанаарЭкспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах тодорхой ойлголттой болсон байна. Мөн энэ төлөвлөгөөнд шаардлагатай зарим төрлийн судалгааг хэрхэн хийх талаар онолын мэдлэгтэй болсон байна. Та бүхэн манай төслийн www.edp.mn сайтад зочилж шаардлагатай мэдээлэл болон зартай танилцаарай. Мөн 7013-0582 дугаарын утсаар бидэнтэй холбогдож болно.

Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯР

"Болор дуран"-аар шалгав.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Найм дахь нь нууц 2017-07-03 202.70.46.238

Энэ долоон шалгуурыг хангаад төсөлд хамрагдчих юм байна гэж дэмий горьдоцгоов оо бизнесмэнүүдээ Хамгийн гол шалгуураа нууц хэвээр нь орхисон байна "Тухайн бизнес эрхлэгч нь МАН-ын гишүүн юм уу МАН-ын гишүүд удирлагуудыг санхүүжүүлдэг байх ёстой"

Найм дахь нь алга байна 2017-07-03 202.70.46.238

Энэ долоон шалгуурыг хангаад төсөлд хамрагдчих юм байна гэж дэмий горьдоцгоов оо бизнесмэнүүдээ Хамгийн гол шалгуураа нууц хэвээр нь орхисон байна "Тухайн бизнес эрхлэгч нь МАН-ын гишүүн юм уу МАН-ын гишүүд удирлагуудыг санхүүэүүлдэг байх ёстой санхүүжүүлэгч

site 2017-07-03 43.250.126.94

tanai site ajillahgui baina

Зочин 2017-07-03 202.70.46.238

Ажиллаад чиний сэтгэгдэл гарчихсан юм бишүү