Бразилийн улс төрийн хямрал хэнд ашигтай вэ? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Бразилийн улс төрийн хямрал хэнд ашигтай вэ?

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Бразилийн улс төрийн хямрал хэнд ашигтай вэ?

Лондон хотноо зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг ба эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд медальтнууд тодрох юм.

Бразилийн парламент авлигын хэрэгт сэжиглэгдэж буй Ерөнхийлөгч Мишел Темерийг буруутай эсэхийг хэлэлцэх гэж байна. Хэрвээ гишүүдийн гуравны хоёр нь түүнийг буруутгаж буй асуудлыг үндэслэлтэй гэж үзвэл төрийн тэргүүнийг шүүхэд дуудах юм. Энэ тохиолдолд Темер өмнөх Ерөнхийлөгч Дилма Руссеффийн хувь заяаг давтана гэсэн үг. Жил хүрэхгүй хугацааны өмнө тэр ч бас авлигын томоохон дуулианаас болж суудлаасаа огцорсон билээ. “RT” агентлаг шинжээчдээс энэ талаар тодруулахад олонх нь Руссефф, Темер нарын улс төрийн нөхцөл байдал адилхан байна, энэ нь хоёр тохиолдолд хоёуланд нь гадны нөлөөлөл орсон байх магадлал өндөр хэмээн тэмдэглэсэн аж.

Бразилийн парламент Дээд шүүхэд одоогийн Ерөнхийлөгч Мишел Темерийн эсрэг хэрэг үүсгэх эрх олгох эсэхийг ойрын хугацаанд хэлэлцэнэ. Тус улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн суудалд суугаад нэг жил ч болоогүй байхад авлигын томоохон дуулианы холбогдогч болжээ.

Бүх зүйл ингэж эхэлсэн юм. 2017 оны хавар “Globo” хэвлэл нэгэн дуут бичлэг нийтэлжээ. Уг бичлэгт Темер махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч JBS компанийн эзэн Жоэсли Батистатай ярилцах аж. Ерөнхийлөгч бизнесмэнээс парламентын доод танхимын дарга асан Эдуард Куньяг найрч, төрийн өмчит “Petrobras” компанитай холбоотой авлигын асуудалд дуугүй болгох зорилгоор мөнгө өгөхийг гуйжээ. Батиста, Темер нарын уулзалт өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд болсон бөгөөд авлигын хэмжээ 630 мянган ам.доллараар яригдаж байсан хэмээн тус хэвлэл баталжээ.

Кунья өдгөө шоронд байгаа бөгөөд түүнд өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр авлига, мөнгө угаасан, мөнгөө гадаадад хууль бусаар хадгалсан хэргээр 15 жил дөрвөн сар хорих ял оноожээ.
Сонирхолтой нь энэхүү Кунья нь өмнө нь “Petrobras”-ын захирлуулын зөвлөлийг тэргүүлж байсан Ерөнхийлөгч Дилма Руссеффийг огцруулах ажиллагааг санаачилсан нэгэн билээ.

Өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд парламентын дээд танхим удаан хугацааны турш хэлэлцсэний эцэст Дилма Руссеффийг засгийн эрхээс түлхэн унагасан юм. түүнийг төсвийн мөнгийг хуваарилахдаа зөрчил гаргасан, төрийн сан хөмрөг алдагдалтай байгааг нуух гэж оролдсон гэж буруутган огцруулсан аж.

Идэвхгүй авлига

Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуулийг 2018 онд товлосон бөгөөд үүнээс өмнө тус улсын төрийн тэргүүний үүргийг Темер гүйцэтгэх ёстой болжээ. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын 21-нд өөрийг нь буруутгасан ямар ч зүйлд итгэхгүй байхыг ард иргэддээ уриалсан юм. гэвч Темер хүмүүст итгүүлж үнэмшүүлж чадсангүй. Томоохон хотуудад хэдэн зууны мянган хүн түүнийг огцрохыг, ээлжит бус сонгууль нэн яаралтай хийхийг шаардан жагсчээ.

Өнгөрсөн зургаадугаар сарын 20-нд Бразилийн холбооны цагдаагийн газраас одоогийн төрийн тэргүүнийг авлига авсан гэх нотолгоо бий гэж мэдэгджээ. Мөнгийг парламентын гишүүн асан Родриго Рочу Лоуресээр дамжуулан Темерт шилжүүлсэн гэжээ.
Мөн зургаадугаар сарын 26-нд Бразилийн Ерөнхий прокурор Родригу Жанот Ерөнхийлөгчөө “идэвхгүй авлига”-д буруутгаад, хэргийн материалыг Дээд шүүхэд шилжүүлсэн юм. Энэ явдлын дараа Темер шинэ Ерөнхий прокуророо томилсон байна. Ингээд ирэх есдүгээр сараас тус улсад анх удаа эмэгтэй хүн Ерөнхий прокуророор ажиллаж эхлэх аж.

Мөн Бразилийн Ерөнхийлөгч энэ сард Германд болох G20-ийн уулзалтад оролцохоос татгалзжээ.

иргэдэд таалагдаагүй шинэчлэл

Авлигын дуулианаас болж Темерийн нэр хүнд таван хувиар унажээ. Гэхдээ авлига гэхээсээ илүүтэй түүний нийгмийн халамж, эрүүл мэнд зэргийн зардлыг танасан шинэчлэл иргэдийн дургүйцлийг төрүүлж байна. Тухайлбал, тэтгэврийн насыг 54 байсныг 65 болгон нэмэгдүүлсэн нь нийгэм даяар эсэргүүцэл дэгдэхэд хүргэжээ. Хөдөлмөрийн тухай шинэ хуулиар Темер ажил олгогчдод илүү их эрх олгож, ажлын цаг, өдрийн нэмэх боломжтой болгосон нь ажиллагсдын эсрэг чиглэжээ.

Төсвийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг эрчим хүчний нөөцийн үнэ унасан нь нийгэм, эдийн засгийн хямрал дагуулж, баян ядуугийн ялгаа ч эрс нэмэгдсэн байна. Мөн Бразилд ажилгүйдлийн түвшин 11.5 хувьд хүрчээ.

2015 онд хөрөнгө оруулалт багассантай холбоотойгоор Бразилийн ДНБ 3.8 хувиар унасан аж. Тэгвэл өнгөрсөн онд үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний хэмжээ мөн нь 3.8 хувиар унажээ.

Гадаад хүчний ашиг сонирхол

Оросын стратегийн судалгааны хүрээлэнгийн Латин Америкийн салбарын тэргүүн Дмитрий Бурыхын үзэж буйгаар Бразилийн улс төрийн систем, намын аппаратын нэр хүнд бүрэн унасан гэнэ. Улс төрийн аль ч төлөөлөгчөөс алдаа дутагдал илрүүлж болохоор болсон бөгөөд Бразилийн улстөрчид дотор шинэ удирдаж харагдахгүй байгаа гэнэ.

Шинжээчийн үзэж буйгаар Темерийн ажилчдын эрхийг танах, тэтгэврийн насыг нэмэх шинэчлэл нь гадаадын компаниудын эрэлт хэрэгцээг хангахад чиглэжээ. Энэ шийдвэр нь нийгэм даяар эсэргүүцэл дэгдэхэд хүргэж байгаа аж.

Бурыхын тооцоолж буйгаар Бразил дахь улс төрийн эмх замбараагүй байдалд дэлхийд томоохонд тооцогдох нефть олборлогч “ExxonMobil”, эрчим хүчний “Chevron” компани, олон улсын “Koch Industries” корпораци, тэрбумтан Жорж Соросын бүтцийнхэн хамааралтай бөгөөд эдгээр нь интернэт идэвхтнүүд, хэвлэл мэдээллийг санхүүжүүлж буй гэнэ.

“Америкчууд Барак Обамагийн үед л Бразилийн нефтийн хуулийг өөрчлөхийг оролдож байсан. Тэд “Petrobras” тус улсын газар нутагт болж буй ямар ч концесст оролцох ёстой гэсэн зүйлийг авахуулахыг хүсч байсан. Магадгүй АНУ олборлолтын зах зээлийг өөрсдөдөө авахыг эрмэлзсэн байх” хэмээжээ.

“Яг энэ үеэр шинэ орд нээгдэж, концессыг Хятадын нэгэн төрийн өмчит компанид өгсөн. Эндээс л Америк, Бразилийн харилцаа муудаж, Petrobras-ын авлигын дуулиан дэгдэж, энэ нь тус улсын дотоод байдалд одоог хүртэл нөлөөлж байна” хэмээн шинжээч тэмдэглэсэн байна.
Ерөнхийлөгчтэй холбоотой дуулиан дэгдэхийн өмнөхөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг худалдааны хаалттай мэдээллийг олж авсан гэх мэдээлэл байгаа аж.

Бурых “2015 оны эхнээс үүсэн авлигын дуулианаас болж Petrobras-ын хувьцааны ханш ¼-ээр унасан. Энэхүү хямд өртөгтэй үнэт цаасыг Соросын хяналтад байдаг компаниуд худалдан авсан. Энд зөвхөн бизнес л яригдаж байна. Тиймээс Бразилийн хямрал АНУ-д хувьцааг нь худалдан авахад ашигтай” гэжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

РАВДАН 2017-07-03 202.70.46.208

НАДАД АШИГТАЙ Л ДАА ТЕМЕР Ч ЗООЛТТОЙ НААРАН ДЭЭР ТУХАЛНА ДӨӨ

ХЭХЭ 2017-07-03 66.181.189.132

ОРОСУУДАД АШИГТАЙ ОРОСУУД БРАЗИЛЫГ ХУЛГАЙ ХИЙХ САНААТАЙ БАЙНА ГЭВЧ ЧАДАХГҮЙ ТЭД ОРОСУУДААС ИЛҮҮ ИРГЭНШСЭН АРД ТҮМЭН