Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Англи улсын Лондон хотод үргэлжилж байгаа зуны олимпийн наадмын үеэр буюу наймдугаар сарын 3-нд “Grange St-Paul’s” зочид буудалд Бөхийн төрлүүдийн олон улсын холбоо /ФИЛА/-ны ээлжит их хурал болно.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 100 гаруй залуус нэгдэн Туул гол орчмын хог хаягдлыг цэвэрлэжээ.

Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан энэ цэвэрлэгээний явцад голын ойролцоо болон эрэг дагуу газарт их хэмжээний хаягдал, ялангуяа хүүхдийн живх олон байсан нь бид нэгийг бодох болсныг гэрчилж байна.

Хүүхдийн живхийг ил задгай хаядаггүй гэх мухар сүсэг, итгэл үнэмшилгүй бодлоос үүдэлтэй эцэг, эхчүүдийн үйлдэл ийнхүү хэдэн зуун жилээр устаж алга болдоггүй живхээр гол ус, байгалиа бохирдуулахад хүргэж байна. Хүний нүдэнд тусч, гар хүрэх газарт харагдаж, мэдэгдэж байгаа нь энэ болохоор ой модон дунд хэчнээн зуу, мянган живхийг ингэж бөөнөөр нь булж, цуглуулж хаясныг мэдэх аргагүй.

Хотын хог хаягдлыг ундаа, усны сав, ариун цэврийн цаас мэтийн хэрэглээний зүйлс түлхүү эзэлдэг байсан бол ийнхүү хүний санаатайгаар орхин явж буй, хэрэглэсэн живх нэмэгджээ. Энэ бол ухамсарт хүний санаанд багтамгүй үйлдэл, үр хүүхдээ гэх хайр яагаад ч биш.

Тунгалаг туулд живсэн, хөвсөн энэ живхийг хэн нэгэн цэвэрлээгүй бол, түүгээгүй бол юу болж болох вэ?

Үр хойч, ирээдүйдээ живхэнд бохирдсон гол ус үлдээх нь өнөөдрийн аав, ээжүүдийн сонголт гэж үү?

Сэтгэхүй, бодол, ухамсар нь живхтэй хүүхдээсээ ч дордсон бидний төрх ийм байна. 

Б.БАЯСАХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж