Д.Зоригт сайдыг огцруулахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Д.Зоригт сайдыг огцруулахгүй гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах эсэх тухай асуудлыг авч хэлэлцээд, олонхийн шийдвэрээр шаардлагагүй гэж үзсэн байна. Тодруулбал, байнгын хорооны хуралдаанд 14 гишүүн оролцсоноос хоёр нь “Сайд Д.Зоригтыг огцруулах шаардлагатай” гэж үзсэн бол үлдсэн 12 гишүүн огцруулахгүй гэжээ. Ингэхдээ тэд нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн долоон үндэслэл нь сайд Д.Зоригтыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх үндэслэл болохгүй гэж үзсэн юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Ц.Батбаяр, С.Эрдэнэ нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж