Цагаан хуудсанд зөв дүгнэлт хийх ёстой | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Цагаан хуудсанд зөв дүгнэлт хийх ёстой

Хуучирсан мэдээ: 2017.07.02-нд нийтлэгдсэн

Цагаан хуудсанд зөв дүгнэлт хийх ёстой

Лондонгийн зуны олимпийн наадмын өчигдөр болсон эрэгтэйчүүдийн замын дугуйн тэмцээнд Александр Винокуров түрүүлж, Казахстаны багийн анхны алтан медалийн эзэн болжээ.

Хуульч Д.Миеэгомботой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн сонгууль анх удаа хоёр дахь шатны санал хураалттай болж байна. Энэ удаагийн сонгуулийг та юу гэж дүгнэж байгаа вэ?

-Дараагийн санал хураалт болж байгаагийн шалтгаан бол гуравдагч хүчний нэр дэвшигч анх удаагаа нөгөө хоёр намын саналыг хуваах хэмжээнд санал цуглуулснаас үүдэлтэй. Ийм хэмжээний санал авахад МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар гэдэг хувь хүн, нам нь, бас МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хувь хүний нөлөө тус тус байгаа. Гэвч энэ үйл явдал МАХН эсвэл С.Ганбаатар гэдэг нэр дэвшигч сайн гэхээс илүү МАН, АН гэдэг хоёр том намын одоогийн байгаа байдалд сонгогчдын тавьсан дүн гэж бодож байна. Ерөөсөө Монголын улс төрийн намуудад шинэтгэл нэн даруй шаардлагатай болсон гэдгийг харуулж байгаа юм. Түүнчлэн энэ удаагийн сонгуулийг сонгогчид “Сонголтгүй сонголт гэж дүгнэсэн. 18 мянган сонгогчийн цагаан хуудас, дахин санал хураалтад цагаан хуудасны давалгаа үүсгэе гэх уриалгын цаад санаа нь сонголтгүй сонгууль байна гэж үзэж байгаагийн илрэл. Сонголтгүй байна гэдгийн цаад утга нь улс төрийн намууд ард түмэнд таалагдахгүй эсвэл Монгол Улсын Ерөнхийлөгчид тэнцэх хэмжээний нэр дэвшигч нэр дэвшүүлж чадахгүй байна гэсэн үг. Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг гэдэг болохоор нэг нэр дэвшигч нь сонгогдох л байх. Энэ удаагийн сонгууль шударга болсон эсэхийг өнөөдрийн байдлаар дүгнэхэд учир дутагдалтай, эрт байна.

-Сонгуулийн сурталчилгаа хар пи-араар дүүрэн байсан гэдгийг хэлэх хүмүүс маш олон байна. Хэр шударга өрсөлдөж чадсан бэ, нэр дэвшигчид?

-Сонгуулийн сурталчилгаа бүхэлдээ бохир заваан, утга учиргүй болж өрнөсөн. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, чадвараараа өрсөлдөхийн оронд утга учиргүй зүйлээр хөөцөлдөж байгаа нь наанадаж ёс зүйгүй үйлдэл. МАН бол хүндээ хөнгөнөөс өгсөн. АН-ын тухайд ч тэр. Бие биенийхээ харыг гайхаж, гүтгэж, ёс зүйгүй, хүний мөсгүй зүйлүүдийг хийж байгаа нь Монголын улс төрийн өнгийг тодорхойлж байгаа хоёр намын өнөөдрийн байж байгаа царайг харуулж байгаа. Юун яасан судалгаа, төлөвлөлт, бодлого…

-Улс төрийн намуудыг шинэчлэх, тэд шинэчлэгдэх ямар гарц байна вэ?

-1992 оны Үндсэн хуульд улс төрийн намыг төрийн байгуулалтын эрэг шураг болсон интитуцийн хувьд нь тохируулсан зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл, нам гэдэг нь ямар зорилготой, ямар байгууллага байх, үзэл санаа нь юу юм, гишүүнчлэл нь ямар байх эсэх утгаар байдаггүй. Зөвхөн хүний эрх, эрх чөлөө гэх хэсэгт “Хүний улс төрийн эрх, эрх чөлөө’-г томъёолохдоо улс төрийн нам эвсэл, олон нийтийн байгууллагууд нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх, сонгох, сонгогдох эрхтэй гэж дам илэрхийлсэн байдаг. Төрийн байгуулалтын гол эд эс гэдэг утгаар нь томъёолоогүй. Ингэхээр одоо улс төрийн намыг нэг талд нь гаргаж, Үндсэн хуулиас эхлэн эрэмбэлж, эрх зүйн орчныг нь тодорхой болгох шаардлага байна. Үзэл баримтлалтай, бодлоготой байх чиглэл рүү яаж хөгжих ёстой вэ гэдгийг бид юуны түрүүнд ярих ёстой. Намуудын мөрийн хөтөлбөрийг харахад сүүлийн 13 жил яаж олонд таалагдаж, саналыг нь хамах вэ, үүний тулд үнэн, худал нь хамаагүй юу гэж худлаа амлах вэ гэдэг шалгуураар уралдаж, амлаж ирсэн. Тэгэхээр үүнийг цэгцлэх ёстой. Уг нь 2008 онд УИХ-аас баталсан ‘Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, 2010 онд баталсан ‘Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал’ гэх баримт бичгүүдийг Монгол Улс дагаж мөрдөх учиртай юм. Эд бол Үндсэн хуулийн хүрээнд Монгол Улс ямар хөгжилд хэзээ, ямар арга замаар хүрэх вэ гэдгийг сайн томъёолсон бодлогын баримт бичгүүд. Харин эдгээрийг боловсруулж батлахад 1992 оны Үндсэн хууль шиг нийгмийн зөвшилцлийг хангах шаардлагатай байсан болов уу гэж би боддог. Эдгээрийг нэлээд өргөж, нийгмийн анхаарлыг хандуулж оролцуулж батлах, хэрэгжүүлж сахихад анхаарах ёстой байв уу гэж. Нийгмийн зөвшилцлийг хангаж чадаагүй учраас л Үндэсний хөгжлийн цогц бодлого баталсан УИХ-ын тогтоол өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа юм. Тэр баримт бичгийн агуулгаар бол улс төрийн намууд сонгуульд оролцохдоо ч, ялалт байгуулаад гарч ирсэн намын Засгийн газар ч тэр, Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх дээр л уралдах учиртай, амлах учиртай. Тэгэхдээ Үндсэн хууль, аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд. Одоо хэн ч ярихгүй, хэрэгжүүлэхээр зорихгүй байгаа нь Монголын төрийн өнөөдрийн өнгө төрх. Хууль биелүүлдэггүй, хариуцлага хүлээдэггүй, хүлээлгэдэггүй хэрнээ дандаа сайн сайхан зүйл ярьж, амална. Одоо ч оройтоогүй, хоёр том нам бусад намуудыг оролцуулаад тодруулахыг нь тодруулаад, ард иргэдэд зөв ойлгуулаад шийдвэр гаргаад хэрэгжүүлэх ёстой. Үүнийг л шинэ ерөнхийлөгч хийх ёстой.

-Улс төрийн намууд сонгууль бүрийн дараа шинэчлэл ярьж эхэлдэг. Гэхдээ тэр шинэчлэл нь дарга солих, намын удирдлага солих төдий болоод өнгөрдөг. Сонгогчид ч энэ хоёр намд итгэхгүй байгааг сүүлийн жилүүдийн сонгуулийн ирцээс харж болохоор. Тэгэхээр намууд шинэчлэлийг юунаас эхэлж, яаж хийх ёстой юм бэ?

-Шинэчлэлийн томъёолол байдаг эсэхийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ одоогийн байгаа нөхцөл байдлаа таньж оношилж зөв, үнэн дүгнээд, ирээдүйгээ тодорхойлж төлөвлөх нь улс үндэстний хувьд ч, төрийн хувьд ч, улс төрийн намын хувьд ч адилхан туйлаас чухал байна. Намууд шинэтгэлийг доторх албан тушаалаа дахин хуваарилахтай андуураад байна. Гэтэл өнөөдөр нийгэм энэ шинэтгэлээс цоо шинэ зүйлийг хүсч, хүлээж байна. Монгол Улсын өнөөдрийн нөхцөл байдал ч үүнийг шаардаж байна. Бүр үндэстнээрээ бодож үзвэл өнөөдөр Монгол үндэстэн салаа замын уулзвар дээр байгаа болов уу гэж би боддог. Яагаад гэвэл, дэлхий дээр үлдсэн сүүлчийн нүүдэлчид бид. Суурьшиж, иргэншиж эхлээд 100 жил ч хүрээгүй. Иргэншлийн түүхээр бол богино настай үндэстэн. XX зуунд иргэнших, түүний дэг журмыг тогтоож хэвшүүлж авахдаа тогтоосон хандлага, сэтгэлгээний хэв маяг маань хуучин оросоос авсан, гажуудалтай, өөрийгөө үгүйсгэсэн ийм зүйл байдаг. Нэг талд нь уламжлалт нүүдлийн ахуй, нөгөө талд нь хүн төрлөхтний жишиг дагаж яваа иргэншил хэмээх хоёр зүйлийн хосолсон хэлбэрийг Монгол Улс хайж байх шиг. Энэ хоёрынхоо хооронд гацсан байдалтай байгаад байгаа. Угтаа бол энэ хоёрыг зөв зэрэгцүүлэх боломж байгаа эсэхийг эрэлхийлж, шийдлийг нь олохгүйгээр бид цаашаа явахгүй нь. Түрүүний ярьсан, социализмаас өвлөсөн, одоо ч амь бөхтэй оршиж байгаа сэтгэлгээний хэв маягаа хэрхэн яаж өөрчлөх вэ, гэтэл өөрийн ахуй соёлоо харьшуулж сольж алдсан тэр орон зайгаа яаж нөхөх вэ,  үүнд чиглэсэн ямар судалгаа, ирээдүйд хандсан ямар бодлого, төлөвлөгөө байна вэ гэхээр өнөөдрийн нам гэдэг институци дэндүү сул, хүчгүй байна. Намаар дамжуулж бусниж байгаа төр, төрийн албаны ухаан мохоо, нүд сохор, чих дүлий, ой охор байна. Цаашид Монгол үндэстэн энэ янзаараа яваад байвал ард иргэд нь хүмүүжилгүй, өвчний эрэндэг болсон, боловсролгүй, сэтгэлгээ нь  эрлийзэжсэн ийм л үндэстэн болж хувирч байна. Ийм янзаар байвал бидний нас их богино. Гэтэл дэлхий, хүн төрөлхтөн өөр гаригт нүүхээр зэхэж ирээдүй бидний мэдэхгүй ямар түвшинд очсон байгааг ч бид мэдэхгүй л сууж байна. Ийм байхад санаа зовох ч багадна. Нөгөөтэйгүүр яг одоо бидний энэ үе бол золиосны үе гэж бодож байгаа. Тэгэхээр Монгол  үндэстэн түүхэндээ хаанаас гарсан хэн байгаад өнөөдөр хэн болов гэдгээ дүгнэх, цаашид хэн байх вэ гэдгээ тодорхойлоод ямар арга замаар хүрэх вэ гэдгээ зөв томъёолоод, түүнийхээ төлөө эв нэгдэлтэй, үнэнч шударга хөдөлмөрлөх шуудхан хэлэхэд үхэн хатан зүтгэх шаардлагатай байгаа юм.

-Энэ бүгдийг хэн хийх юм бэ. Яаж өөрчлөх ёстой юм бэ?

-Бид бүгд хийх ёстой. Ялангуяа улс төрийн намууд оройлон оролцох ёстой. Харамсалтай нь энэ бүгдийг засч, залруулах хандлага байхгүй байгаад л учир байна. Нийгмийн үнэ цэнэтэй зүйл гэж үзээд байгаа мөнгө, эд баялгийн хуваарилалт, түүнд ямар хялбар аргаар уралдаж хүрэх вэ гэдэг уралдаанд л улс төрийн намууд ханцуй шамлан орчихсон. Үүнийгээ өөрсдийнхөө зорилго гээд харчихсан байгаад л гол асуудал байгаа юм. Ард түмэн өөр зүйл хүсээд байгаа ч намууд нь ‘тулга тойрч цаг нөхцөөсөөр’. Өөрөөр хэлбэл, ард түмэн мэдрэмжээрээ, үйлдлээрээ биш байна аа гэдгийг мэдээд, дүрвээд байхад л намууд нь бахь байдгаараа бодлого, хүний хувьд сонголтгүй сонголтоо тулгасаар байна.  Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл бидний хэн нь ч хүсээгүй үр дагавар гарах бус уу!? Үүнээс гарах гарц нь бид сэтгэлгээний өөрчлөлт, ухамсрын төвшингөө ядаж нэг алхам урагшлуулж нүдээ нээх, үндэстнээрээ сэхээрч нэгдэх туйлаас чухал. Ардчиллыг хөгжүүлэхэд иргэншил зайлшгүй шаардлагатай. Мөн хүний эрх, эрх чөлөө, өөрийгөө үнэлэх үнэлэмж итгэл үнэмшил, боловсрол, хөрөнгө чинээ ч хэрэгтэй юм байна. Ийм суурьгүйгээр ардчиллын тухай ярихад учир дутагдалтай юм шиг байгаа юм. Хуурамч ардчилал бол дарангуйллын өрөөсөн гутал гэж тодорхойлсон нь бодитой дүгнэлт гэж бодож байна.  Ийм байдалтай байгаа үндэстэнд юу хэрэгтэй вэ гэдгийг маш сайн бодох ёстой. Үүнийг, өнөөдрийн энэ цагийн өнгөн дээр төрийн бодлогыг тодорхойлж байгаа, улс төрийн намуудад зонхилох байр суурь эзэлж байгаа нийгмийн сэхээлэг хэсэг харах, бодох ёстой.

Намууд ийм алхам хийж чадах уу?

-Ер нь намууд энэ бүхнийг өөрчлөхийн тулд төрийн удирдлагыг оновчтой үр нөлөөтэй болгохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж эхэлсэн байх. Үндсэн хуулийг өөрчлөх Засгийн газрын ажлын хэсэгт, дараа нь зөвлөлдөх санал асуулгад тусалж одоо УИХ-ын дэд ажлын хэсэгт би ажилласан. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөс наана бодох, хийх зүйл олон байна, түүний агуулгыг би дээр илэрхийлсэн болов уу гэж бодож байна. Гүнзгий бодол, судлагаагүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд хандаж хөнгөн хуумгай хэдхэн хүний дур зоргоор өөрчлөх, 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтийн өнгийг өөрчлөөд нүд хуурсан өөрчлөлт хийх вий гэсэн болгоомжлол надад байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг нухацтай авч үзэх, ард түмэн ч шаардлагаа тавих ёстой.

-2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан нам шинэчлэгдсэн, намын даргаа, нэр дэвшигчээ гишүүдээсээ сонгосон гэж байгаа. Энэ бүхэн шинэчлэл мөн үү?

-Өөрсдийнх нь хувьд шинэчлэл гэж бодож байж магадгүй. Би  хувьдаа шинэчлэл гэж огт харахгүй байна. Ер нь өнөөдрийн улс төрийн намууд үзэл баримтлал, үнэт зүйлтэй, тэр гишүүд нь үнэт зүйлдээ итгэдэг, итгэж үнэмшиж байгаа зүйлийнхээ талаар тодорхой мэдлэг, мэдээлэл, байр суурьтай байгаа гэдэгт ч итгэхгүй байна. Энэ тал дээр МАН-д ч, АН-д ч итгэхгүй байна. Тиймээс бүх гишүүдээс гарч ирж байгаа гэдэг үгээр ам таглах гэж байгаа бол нүглийн нүдийг гурилаар хуурсан хэрэг.

-Намын гишүүнчлэл байх ёстой юу. Ялангуяа сонгуулийн үеэр намын гишүүнчлэл асуудал дагуулдаг. Жишээлбэл, ах дүүс намаас болж талцах явдал гарч байсан гэдэг шүү?

-Намын гишүүдэд тодорхой шалгуур тавих ёстой. Намууд өөрсдийгөө үзэл баримтлал, итгэл үнэмшилтэй гэдэг. Намын үзэл баримтлал нь итгэл үнэмшил нь болсон гишүүн энэ хоёр том намд гарын арван хуруунд багтахаар л байгаа. Байвал их юм. Тэгэхээр намын гишүүн зөвхөн итгэл үнэмшил, үзэл баримтлалд итгэгч байх ёстой. Магадгүй нэг итгэл үнэмшилтэй хүн байлаа гэхэд түүнийг нь итгэл үнэмшилгүйгээр сохроор дагаж байгаа хүмүүс нь дэмжигчид л биз дээ. Гишүүн биш. Үнэхээр намууд үнэт зүйл, үзэл баримтлалаараа шалгуур тавиад үзвэл МАН арван гишүүнтэй, АН найман гишүүнтэй, МАХН нэг гишүүнтэй л болох байх.

-Нэр дэвшигч С.Ганбаатар 400 мянга гаруй сонгогчийн санал авсанд МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хүний нөлөө байсан гэдгийг зарим судлаачид хэлж байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр үнэхээр сайн улстөрч учраас нөлөөтэй байгаад байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Н.Энхбаяр бол хувь хүнийхээ хувьд сэтгэлийн их хүчтэй хүн юм. ‘Оймсоо гозолгойсноос’ хойш сэтгэлийн хүчээ биеийн хүч болгож, өөрийгөө удирдан залж явах чадавхи тэр хүнд ямартай ч байна. Гэхдээ зорилго нь юу юм, үнэнийг яагаад ярихгүй, өнөөх л хуйвалдаан руугаа яваад байна вэ гэдэгт гайхаж байна. Улс төрийн нөлөө гэдгийг нь Ерөнхийлөгчийн интитуцитэй холбож яримаар багаа юм. Яг үнэндээ манай ихэнх улстөрчид эрүүгийн нормыг хангачихсан хүмүүс. Тендер будлилуулдаг, авлига авсан өгсөн, эсвэл ядаж л татварын өртэй гээд. Үүнийг Ерөнхийлөгч хууль, хүчний байгууллагыг удирдаж байгаагийн хувьд ийм хувийн байдалтай улстөрчид дээр хувийн тоглолт хийх боломж нөхцөл байгаад байгаа юм. Тэгэхээр энэ эрх мэдлээр дамжуулж өөртөө хүч олж авч байна. Ерөнхийлөгчид АТГ, Прокурор, Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулдаг эрх байна. Түүнээс хувь хүний суу заль буюу бусдыг дагуулах чадварт биш, бусдаас мэргэн, хурц оюун ухаанд нь ч биш гэж бодож байна. Зарим улстөрчдийн хувьд ‘хар дэвтэр’-т нь л тэр хүний хүч оршиж байгаа нь нууц биш. Түүнийгээ үе үе дэлгэдэг улстөрч ч байж л байдаг. Бие биенийгээ барьцаалаад, нэг нь хөдлөх гэхээр боолтоо чангалчихдаг. Ийм.

-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиас хамаарч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал шийдэгдэж магадгүй гэж харах хүмүүс бас байна. Та юу гэж бодож байна?

-Өнөөдрийн байгаа улс төрийн намуудын явуулдаг үйл ажиллагаа, тэдний байгаа царай, өнгөрсөн хугацаанд хийсэн ажилд нь дүгнэлт хийвэл Ерөнхийлөгчийн сонгуулиас хамаарна гэж тааварлаж болно. Тухайлбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах одоогийн төсөлд байгаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодруулах, танах зүйлүүд байгаа. Ер нь бол Ерөнхийлөгчийн институцийг зайлшгүй тодруулах, хаана байх ёстой вэ гэдэг асуудлыг шийдэж эрх мэдлийн хуваарь дунд зөв байранд нь тавих ёстой. Гэхдээ энэ бүгдийг судалгаатай, үндэслэлтэйгээр шийдэх ёстой болохоос сонгуулийн үр дүнгээс хамаарч өөрчилж болохгүй. Одоо байгаа хандлага бол Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс хамаарч өөрчлөлт хийж магадгүй байна.

-Дахин санал хураалтын ирц хүрэхгүй байх вий гэсэн болгоомжлол байна. Баяр наадам, амралтын улирал таарч байгаа гээд олон шалтгааныг хэлж байх шиг байна?

-Хуульд ирцийн шаардлага байхгүй. Нийт сонгогчдын 50 хувь сонгуульд оролцож байж Ерөнхийлөгчийн сонгууль хүчинтэй болно гэдэг заалтыг сонгуулийн хуулиас олж хараагүй. Хуульд “Санал хураалтад оролцсон сонгогчдын олонхийн саналыг авсан байх ёстой” гэсэн босго байгаа. Хоёр дахь санал хураалтад хоёуланд нь энэ босго хамаарна.

-Сонгуулийн ерөнхий хорооноос хоёр дахь шатны санал хураалтын ирц 50 хувиас дээш байж хүчинтэй болно гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-Сонгуулийн ерөнхий хороо яагаад тэгж хэлснийг мэдэхгүй байна. Би тэр заалтыг олж хараагүй. Хуульд бол санал хураалтад оролцсон сонгочдын олонхи л гэж заасан байгаа.

-Хоёр дахь шатны санал хураалтыг хүчингүй болгож, дахин сонгууль болгоё гэх хандлага маш их байна. Энэ хэр зохимжтой юм бэ?

-Одоо нийгэмд хоёр дахь шатны санал хураалтыг дахин сонгууль болгох цагаан хуудасны уриалга явж байна. Тэр хүмүүсийн буруу биш л дээ. Тэр хүмүүс сонголтгүй байгаа учраас хэн ч олонхийн санал авахгүй байлгаж, дахин сонгууль явуулах хандлага явж байгаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болдгоороо болоод, хэн нэг нь сонгогдож л таарна. Харин энэ бүх үйл явдлаас гарч ирж байгаа хамгийн том дүгнэлт бол улс төрийн намууд зайлшгүй шинэчлэгдэх шаардлага байна, улсын хувь заяа бүрхэг байна, үндэстний өмнө асуудал байна гэдэг тэр оюун дүгнэлт.

-18 мянган сонгогч цагаан хуудас уншуулсан. Хоёр дахь шатны санал хураалтаар ч хэнийг ч сонгохгүй байя гэсэн хандлага, уриалга гарах болж. Ирц хүрэхгүй байх эсвэл нэр дэвгшигчдийн хэн нь ч олонхийн санал авахгүй байх нөхцөл үүсэх үү?

-18 мянган сонгогч гэдэг бол нийт санал өгсөн сонгогчийн нэг хувь. Энэ нэг хувь өслөө гэхэд хоёр дахь шатны санал хураалт хүчингүй болох хэмжээнд хүрэхгүй байх. Гэхдээ олон нийтийн сүлжээгээр цагаан хуудас уншуулсан хандлагад улс төрийн намууд, улстөрчид зөв дүгнэлт хийх ёстой. Энэ бол нийгмийн захиалга гэдгийг харах ёстой. Яг үнэндээ бол одоогийн улс төрийн намд, институцид нь найдаад ямар ч үр шим гарахгүй гэж би бодож байгаа. Найдлага хувь хүмүүс дээр л байна. Шинэ ерөнхийлөгч дээр. Жишээлбэл, МАН-ын У.Хүрэлсүхээс, Ж.Энхбаяраас л горьдоно шүү дээ, АН-аас Алтанхуягаас ч юм уу… Энэ хүмүүсийн хувь хүнийх нь хандлага, дээрх бүх асуудалд өгч байгаа дүгнэлт, нам дотроо явуулах үйл ажиллагаанаас шууд хамаарна. Нийгмийн ийм захиалга байгааг энэ намуудын удирдлага, энэ хүмүүс мэдэхгүй биш мэдэж байгаа. Тэнэг улс биш шүү дээ, энэ хүмүүс чинь.  Ганцхан үүнийг жанжин шугамаа болгож, үг, үйлдэл, бодол санаагаараа чиглэж ирээдүйг тодорхой байдлаар өөрчлөхөд зориулах уу, үгүй юү гэдэг л байна.

"Болор дуран"-аар шалгав.

61 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

иргэн 2017-07-02 27.123.212.130

юун хүрэлсүх вэ кхкхкх

7 тэрбумаар айлгаж хэрэггүй 2017-07-02 27.123.214.120

7 тэрбум их мөнгө гэж сонгогчдыг доромжилж хэрэггүй Тэдний ууж идсэн хулгайлсны дэргэд юу ч биш Зөв хүнээ олж ерөнхийлөгчөөр сонгох нь агаар ус мэт хэрэгтэй цаг үе Энэ хоёроос өөр зөв хүн гаргаж ирэхийг л ард түмэн хүсэж байна АН-д Алтанхуяг Амаржаргал МАН-д Хүрэлсүх Энхбаяр гээд л байхгүй биш байгаа шүү дээ Баттулга бол Алтанхуягийн засгийн газрыг унагасан хүн тэгээд түүнээс долоон дор алиа [Хориотой Үг] Сайханбилэгийг гаргаж ирсэн Ийм хариуцлагагүй ерөнхийлөгч болгож болохгүй Энхболд бол бүр мэдээж

3 дахь шинэ хүчин 2017-07-02 103.229.123.77

3 дахь эх орон ч шинэ нам хэрэгтэй болсныг иллтгэж байна

Эцэг Эх 2017-07-02 202.179.26.69

7 тэрбум төгрөгийн зардалд их санаа зовсон хүмүүст хэлэхэд бид буруу хүнээ төрийн тэргүүнд сонговол 7 тэрбум байтугай олон Их наяд төгрөгийн хохирол амсах болно Энэ төр засаг чинь 7 байтугай тэрбумаар нь өдөр бүр үрж устгаж байгааг жирийн иргэд бид мэддэггүй тулдаа л санаа амар явдаг атлаа ганц удаа ил хэлсэн 7 тэрбумын төлөө сүйд болоод ш э э с алдчих гээд байх хэрэггүй ээ Хамгийн гол нь төр засагт тогтсон гаж буруу зуршлыг эвдэж зөв замд орох үүдийг нээх нь чухал байна Шинээр нэр дэвшүүлэх хүртэл иргэд бид тэмцэх ёстой Өөрсдийгөө биш юм гэхэд үр хүүхдийнхээ ирээдүйг бодьё л доо

Эцэг Эх 2017-07-02 202.179.26.69

7 тэрбум төгрөгийн зардалд их санаа зовсон хүмүүст хэлэхэд бид буруу хүнээ төрийн тэргүүнд сонговол 7 тэрбум байтугай олон Их наяд төгрөгийн хохирол амсах болно Энэ төр засаг чинь 7 байтугай тэрбумаар нь өдөр бүр үрж устгаж байгааг жирийн иргэд бид мэддэггүй тулдаа л санаа амар явдаг атлаа ганц удаа ил хэлсэн 7 тэрбумын төлөө сүйд болоод ш э э с алдчих гээд байх хэрэггүй ээ Хамгийн гол төр засагт тогтсон наж буруу зуршлыг эвдэж зөв замд орох үүдийг нээх нь чухал байна Шинээр нэр дэвшүүлэх хүртэл иргэд бид тэмцэх ёстой Өөрсдийгөө биш юм гэхэд үр хүүхдийнхээ ирээдүйг бодьё л доо

Эцэг Эх 2017-07-02 202.179.26.69

7 тэрбум төгрөгийн зардалд их санаа зовсон хүмүүст хэлэхэд бид буруу хүнээ төрийн тэргүүнд сонговол 7 тэрбум байтугай олон Их наяд төгрөгийн хохирол амсах болно Энэ төр засаг чинь 7 байтугай тэрбумаар нь өдөр бүр үрж устгаж байгааг жирийн игэд бид мэддэггүй тулдаа л санаа амар явдаг болохоос ганц удаа ил хэлсэн 7 тэрбумын төлөө сүйд болоод ш э э с алдчих гээд байх хэрэггүй ээ Хамгийн гол төр засагт тогтсон наж буруу зуршлыг эвдэж зөв замд орох үүдийг нээх нь чухал байна Шинээр нэр дэвшүүлэх хүртэл иргэд бид тэмцэх ёстой Өөрсдийгөө биш юм гэхэд үр хүүхдийнхээ ирээдүйг бодьё л доо

Эцэг эх 2017-07-02 202.179.26.69

7 тэрбум төгрөгийн зардалд их санаа зовсон хүмүүст хэлэхэд бид буруу хүнээ төрийн тэргүүнд сонговол 7 тэрбум байтугай Их наяд төгрөгийн хохирол амсах болно Энэ төр засаг чинь 7 байтугай тэрбумаар нь өдөр бүр үрж устгаж байгааг жирийн игэд бид мэддэггүй тулдаа л санаа амар явдаг болохоос ганц удаа ил хэлсэн 7 тэрбумын төлөө сүйд болоод ш э э с алдчих гээд байх хэрэггүй ээ Хамгийн гол төр засагт тогтсон наж буруу зуршлыг эвдэж зөв замд орох үүдийг нээх нь чухал байна Шинээр нэр дэвшүүлэх хүртэл иргэд бид тэмцэх ёстой Өөрсдийгөө биш юм гэхэд үр хүүхдийнхээ ирээдүйг бодьё л доо

Эцэг эх 2017-07-02 202.179.26.69

7 тэрбум төгрөгийн зардалд их санаа зовсон хүмүүст хэлэхэд бид буруу хүнээ төрийн тэргүүнд сонговол _ байтугай Их наяд төгрөгийн хохирол амсах болно Энэ төр засаг чинь 7 байтугай тэрбумаар нь өдөр бүр үрж устгаж байгааг жирийн игэд бид мэддэггүй тулдаа л санаа амар явдаг болохоос ганц удаа ил хэлсэн 7 тэрбумын төлөө сүйд болоод [Хориотой Үг] алдчих гээд байх хэрэггүй ээ Хамгийн гол төр засагт тогтсон наж буруу зуршлыг эвдэж зөв замд орох үүдийг нээх нь чухал байна Шинээр нэр дэвшүүлэх хүртэл иргэд бид тэмцэх ёстой Өөрсдийгөө биш юм гэхэд үр хүүхдийнхээ ирээдүйг бодьё л доо

Зочин 2017-07-02 150.129.143.202

Цагаан хуудас гээд дэмий юм яриад байх юм Татвар төлөгчдийн мөнгийг дэмий үрж дахин сонгууль явуулан Энхбаярыг гаргаж ирнэ гэж бодоод байх шиг байна Дахин сонгууль явуулсан ч Энхбаяр гарахгүй Иймд мөнгө үрэх дэмий юм хийхийг уриалахаа больцгоо сонгууль дагаж далдагнадаг мөнгөөр бичигч долдойнуудаа

Зочин 2017-07-02 66.181.188.159

ХОЁР ФЕОДАЛИЙГ ДЭМЖИНЭ ГЭЖ БАЙХГҮЙ

Bi 2017-07-02 66.181.180.80

Kherev tand songolt baikhgui bol TSAGAAN KGUUDAS aal ug Khen negniig ni bolomjiin gej uzej baival ter khuniigeel duguilana biz ene ni shudraga biz dee Busdiin tulgasan khuniig zaaval songokh ALBAGUI SHUU DEE

Зочин 2017-07-02 202.21.106.142

Энэ хүн Энхбаярыг их дэмждэг юм байна Энхбаяр ерөнхийлөгч болохгүй хийх юмаа хийчихсэн хүн

Зочин 2017-07-02 202.21.106.131

cagaan huudas geheer l Enkhbayar garchihuu teneg yum yariad baigaarai

Зочин 2017-07-02 49.0.212.153

Зайлуул ямар их хөгшрөөвээ уг нь залуу хүн дээ Бусдыг үзэн ядах сэтгэлээр хандах хор найруулахаар ингэхээс өөр яах билээ дээ Дээр нь хадам чинь дээд шүүхэд байхдаа хууль бус их хийсэн дээ Чи зүгээр л сайхан бай л даа тэр олон хөрөнгөө л яаж өсгөхөө бод Улс төр чамтай чамгүй явна даа

МАХН-ын гишүүн 2017-07-02 49.0.218.188

Ганбаатар хямралгүй яах вэ Бухимдалгүй яах вэ Гомдолгүй яах вэ Аргагүй ш дээ Анхнаасаа би ялна гэж итгэж байсан болохоор л тэр Одоо болноо миний хүү Шалгалтаар булхай тогтоосонгүй шүү дээ Гэтэл бид Ганбаатар бухимдалгүй яах вэ хөөрхий Анхнаасаа ялна гэж итгэж байсан юм чинь Элдвээр бухимдлаа илэрхийлэхийг бид уучилнаа Шалгалтаар булхай батлагдсангүй Бид булхайтай гэж зүтгээд яах юм бэ Одоо болноо миний хүү Улс орны эдийн засаг Түүнээс гадна ерөнхийлөгч ямар ч шийд гаргаж юуг ч өөрчилж чадахгүй шүү дээ Өөрөө огцрохгүй ажиллах хэмжээнд таны амлалт биелэхгүй шүү дээ Одоо бид угшил нэгтэй МАН-д саналаа өгнө МАХН-ын гишүүд ч ийм бодолтой байгаа байх 2020оны сонгуульд сайн үзэлцэе Одоо болноо миний хүү Тайван бай

Зочин 2017-07-02 202.179.24.5

Энхболдын аав юм уу\n

Зочин 2017-07-02 202.179.24.5

Бүтэхгүй гарууд олширчих юм аа

Зочин 2017-07-02 66.181.188.159

АЛУУРЧИН ДУТЕРТЭ 10-р АНГИ ТӨГСЧИХСЭН ГЭНЭ ШҮҮ

Зочин 2017-07-02 202.179.27.245

Сүүлийн үеийн сүржигнүүр өмгөөлөгч залуусын нэг Зарим санаа нь их зөв

MGL 2017-07-02 124.158.111.6

Намайг Батмөнх гэдэг Би Өмнөговь аймагт төрсөн Монгол Улсын иргэн Гэнэт л цус маань өөрчлөгдчихгүй болшдээ ACA Аварга маань аваргаараа Мөнхбаясгалан сэтгүүлч сэтгүүлчээрээ Баттулга гуай Жудогийн хобооны Ерөнхийлөгчөөрөө байсан цаг сайхан байжээ Аваргын хааяахан сахилгагүй бас гоё постууд бичлэгүүд Мөнхбаясгалангийн шинийг эрэлхийлсэн эрэн сурвалжлах маягийн уучлаарай би нэвтрүүлгийн төрлийг мэдэхгүй байж магадгүй хийсэн нэвтрүүлгүүд сайхан л үзэхэд бас гоё Гэтэл энэ нэг сонгууль бүгдийг орвонгоор нь өөрчиллөө Сонгууль болдгоороо болоодл дуусна 2017 07 07 ноос хойш Аваргийгаа харахаар л нөгөө АСА явуулын станц санагдаад нөгөө сайхан Монгол эрчүүдийн Монголчуудын бахархал болсон Аварга маань нэг л харагдаж өгөхгүй оргиод байвал яанаа л гэж бодож байна даа Улс төр гэж золиг ч юмаадаа ХУрдхан л дуусаасай Готов нь авна уу Шадав нь авна уу гэдэг шиг л болгох гээд байна даа Төрийн сонгуулийг ингэж болохгүй л юмсан Хэтэрхий их ПИАР хийлээ Мөнхбаясгалан арай л их хийлээ Бид Төрийн Тэргүүнээ сонгох гэж байгаа хүмүүс шүү Сайн бодоцгоогоорой

Зочин 2017-07-02 202.21.106.161

Намууд анхаарууштай санаа байна Ярьсан зүйлийнхээ эцэст У Хүрэлсүх Ж Энхбаяр Н Алтанхуяг 3-ын нэрийг онцгойлон цохон хэлснээрээ өөрөө өөрийгөө хэн болохоо харуулсан бус уу Монгол улс ард түмнийг жолоодоод аваад явах чадвартай суу билигтэй өндөр мэргэжил мэдлэгтэй арвин их туршлагатай атаа жөтөөгүй гэгээрсэн сайхан сэтгэлтэй өөрийгөө ард түмнийхээ төлөө золиосолж чадах олон аавын хүү ээжийн охин энэ наманцаруудын арын эгнээнд буйд жинхэнэ учир шалтгаан нь байгаа юм

Наран 2017-07-02 202.21.106.161

Аливаа үйл явдал юмс үзэгдлийг бодитой байгаа байдлаар нь авч үзэж дүгнэн цэгнэж байх нь маш чухал юмдаа Харамсалтай нь бид чинь ийм байж чадахгүй байна Өрсөлдөгч 3 гурвуулаа ард иргэдийн дийлэнх олонхийн итгэл хүндлэлийг хүлээж чадах хүмүүс биш байсан гэдэг нь 3 нам тэдний нэрийг олон нийтэд зарласан тэр агшинд тодорхой байсан Энэ нь юу харуулж юуг нотолж байна вэ Олон зүйл нуршихгүйгээр энэ 3 нам ард түмнээ илт доромжилсон хэрэг Нэгэн сэтгүүлч Цэрэнжав гэдэг билүү дээ өөрийн бичсэн нийтлэлдээ ГАЗРЫН НАЙМААЧИН [Хориотой Үг]ХУЛГАЙЧ [Хориотой Үг] ХУДАЛЧ[Хориотой Үг] ӨӨР ХООРОНДОО ӨРСӨЛДӨХ НЭЭ гэж бичсэн байж билээ Энэ 3-ын хэн нь ч Монгол төрийн эрхэмсэг бөгөөд өндөр босгыг давж ариун дагшин сэнтийд залрах ёс суртахуун мэдлэг чадвар арвин их туршлага бие сэтгэл хэлийн шалгуурт тэнцэх хүмүүн бишээ гэдгээ өөрөө өөртөө харууллаа бус уу

Яарвал даарна 2017-07-02 103.26.193.178

Цагаан сонголт цагаан наадам

Зочин 2017-07-02 122.201.31.154

НЭГ НЬ ГАЗАР ЗАРЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ ОЛИГАРХ БОЛЖ НӨГӨӨ НЬ СПИРТ ЗАРЖ РЕЦЕДИВҮҮДИЙГ ХӨЛӨГЛӨЖ БАЯЖСАН ГЭЖ МОНГОЛЧУУД ДУНД ХОЁУЛАА ХАР МӨРТЭЙГӨӨР ЯРИГДДАГ ХИЧНЭЭН АЛТААР БҮРЖ ГОЁОД АЛЦАН МАЙГА НЬ АРИЛАХААСАА ӨНГӨРСӨН ХОЁР ДОГ ОО ТЭГЭХЭЭР 7 ТЭРБУМААР ШАТАХ ЯАМАЙ ХЭВТЭНЭ НЭГ Л ЛУЙ ВАРЧИНГИЙН ГАНЦ ХОЁР ТЕНДЕРЭЭС ШАААДАГ ГАРЫН МӨНГӨ ЮМ ЧИНЬ ЦАГААН ХУУДАС ӨГЧ ГАР НЭР ЦЭВЭР НЭР ДЭВШИГЧ ГАРЧ ИРТЭЛ ХҮЛЭЭНЭ ЭЭ ХӨ

Зочин 2017-07-02 202.131.228.178

жаран чавганц уралдахад түрүүлсэн нь ЧАВГАНЦ л байдаг

irgen 2017-07-02 106.154.40.20

Bulter erguu dagz

Зочин 2017-07-02 106.154.40.20

Bulter erguu dagz

Зочин 2017-07-02 103.26.195.104

Тогос шиг гоёод хөхөө шиг донгоддог энэ 2т өгөхгүй шүү

цагаан хуудас луйвар шүү 2017-07-02 66.181.176.239

Хоосон хуудасыг луйварчин улстөрчид олоод харчихсаан Тэмдэглээгүй хоосон хуудас дээр МАН шөнө дунд дугуйлж хар машинд уншуулна гэсэн үг МАХН цагаан хуудсыг уриалж бгаа шалтгаан нь Энхбаяр Ганбаатараас урваж М Энхболдтой тохиролцож цагаан хуудсаар МАН ыг ялуулсаны хариуд Энхбаяр М Энхболдын УИХ ын нөхөн сонгуульд нэр дэвших эрх авах юм 2 намд санал өгөхгүй сонгогчид тэмдэглээгүй цагаан хуудас биш 2 намыг дугуйлж тэмдэглэх ёстой шүү

Зочин 2017-07-02 202.131.247.58

2-ыг дугуйлахаар санал хүчингүй болоод саналын тоонд орохгүй болчихоод байгаа юм аа Яалтай вэ

Songogch B 2017-07-02 150.129.143.22

2 hulgaichiig songohgui baih gants arga TSAGAAN HUUDAS mandtugai

Songogch B 2017-07-02 150.129.143.22

2 hulgaichiig songohgui baih gants arga TSAGAAN HUUDAS mandtugai

зочин 2017-07-02 202.72.244.221

Үндсэн хууль\nГучин нэгдүгээр зүйл \n\n5 Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна Дахин санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана \n\n6 Хэрэв хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол дахин сонгууль явуулна

Зочин 2017-07-02 150.129.141.205

Ан ман яг адилхан хулгаач оффшор Хаус намууд шдээ сонголт естой алга

Зочин 2017-07-02 150.129.141.205

Хэнд ч санал огно гэж байхгуй

Зочин 2017-07-02 150.129.141.205

Ман Ан л [Хориотой Үг] шд НАМУУД гээд олон тоон дээр загаад байх шаардлага байхгуй ман Ан хэл жинхэн 60н тэрбум 90н минут Маш нотой ноцтой нам шд энхболд намаа Самарч байна

зочин 2017-07-02 103.57.93.48

Ер нь бол ул сууртай л яриа байна Харин сонгуулийн хуулинд заасан олонх гэдэг нь ердийн олонхи биш болов уу Энэ нь тавиас дээш хувь гэсэн ойлголт юм

Зочин 2017-07-02 103.26.193.178

Бүх нийтээрээ түрийвч нэгтэй 2 баян феодалыг биш цагаан хуудсыг сонгоцгооё Мөнгө өгвөл нь авчихаарай хө

Зочин 2017-07-02 202.21.106.111

Саяын сонгуулиар АН МАН хоёр ямарч шинэчлэгдэх гарц яриагүй ш дээ Нөгөө л хуучин арга барилаараа сонгуульд өрсөлдөгч Энхбаярыгаа СЕХ -гоо ашиглаж хасуулсан хэвээрээ сонгуульд ард түмнийг хуучнаараа байгаа гэж бодоод баахан мөнгө төгрөг ил далдаар цацсан хэвээрээ нөгөө л хар пиараа хийсээр өөрсдийгөө магтан дуулуулсаар орсон Ганбаатар харин ӨӨР ГАРЦ байна Бид өөрчлөгдөж чадна МАНАН бүлэглэлээс салах цаг нь болсон гэж өөрөө ч мөнгө төгрөг тараагаагүй шударга өрсөлдсөн Мөнгө өгөөгүй ч олон түмэн дэмжиж их санал өгсөн Тэгэхээр эрх баригчид Ганбаатар Энхбаярыг муу хэлэхдээ гол нь биш үүн дээр зөв дүгнэлт хийх нь чухал Ард түмнээс их санал авсан нь Ганбаатарын буруу ч юм шиг юм яриад хойлогтоод байх хэрэггүй ээ эрх баригчид аа \n

Зочин 2017-07-02 124.158.78.5

Бид нарын бүх зовлон бол "дугуйг шинээр бүтээх " гэж оролддогт байгаа юм Парламентын засаглал Англид үүсээд хөгжөөд байж болох хамагийн төгс төгөлдөр хувилбараа бий болгоод 500 жил болж байна Зүгээр л хуул хуул бас дахин хуул Монголчууд илүү мундаг парламентын тогтолцоог бодож олно гэж байхгүй Парламентын засаглалын амин сүнс болсон Вэстминстрийн зарчимыг зүгээр л хуул 1991 онын Үндсэн Хууль энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар өөрийн бололцоогоо бүрэн шавхлаа Ахиж 50 1% санал хэдэн удаа явуулаад ч гарахгүй Парламентын засаглал руу бүрэн шилжиж ерөнхийлөгчийг парламентаас сонгодог бол Land 200-с илүү машин монголчууд бүтээж чадахгүй Land 200-г зүгээр л хуул Монгол ухаан гэж солиороод УАЗ 469-н дугуй Land 200-д хийгээд давхихаар амаржаа нь цохиод явахгүйтэй яг адилхан Зүгээр л хуул хуул бас дахин хуул

АПУ-ийн өмгөөлөгч, ХҮН намын гишүүн байсан гэнээ 2017-07-02 66.181.188.118

АПУ-ийн Г Батхүүгийн өмгөөлөгч миеэгомбо гэж энэ нөхөр Өвөрхангайн сонгуулийг ХУДүүрэг дээр хийж шүүх хурлыг луйвардсан сүүлд ХҮН намын гишүүн гэж самарсан бөлгөө Ийм шаарнууд улсаар тоглоод байна

Зочин 2017-07-02 122.201.31.154

ХИЧНЭЭН МУУ Ч ЭНЭ УДААД ТУН ЗӨВ ДУУГАРСАН БАЙНА ХӨ

иргэн 2017-07-02 103.9.90.50

Зөв л юм ярьж Намчирхсангүй Намуудын хөгжил төлөвшил нийгмийн хэрэгцээнээс аль хэдийн хоцорчихсон Түүнийгээ энэ намын удирдлаганцарууд нь олйгохгүй эсхүл бүр хүсэхгүй байгаад эмгэнэл нь байна

Gerry 2017-07-02 202.70.46.218

Чамайг ихэнхи нь харааж vгvйсгэжээ Энэ их сайн чи vнэн зев ярьжээ гэдгийн нотолгоо Шантарч болохгvй Нэлээд гvнзгий яриа байна

Зочин 2017-07-02 202.131.243.162

Монгол улсын 7 (эхний 7) дахь Ерөнхийлөгчийн сонгууль 2017 (хоёрдахь 7) оны 7-р(гуравдахь 7) сарын 7-ны (дөрөвдэхь 7) өдөр буюу муу хар ёрын дөрвөн 7 давхцсан өдөр болох гэж байна Монголын ард түмэн муу хар ёрын бузар хар энерги шингэсэн энэ сонгуулийг цагаан хуудсаар өгч Монгол улсын Ерөнхийлөгчид нэр цэвэр 1 1 тэрбум долларын оффшор данстай төмөр зам хулгайлж газар зараагүй худал хэлээгүй хүнийг дэвшүүлэх хэрэгтэй гэдгийг улс төрийн 3 намд ойлгуулж ухамсрын шанаа өгцгөөе Муу хар ёрын дөрвөн 7 давхцсан хар сонголтыг цагаан сонголт болгож улс эх орноо өөрчилцгөөе Цагаан хуудасЦагаан сонголтЦагаан Цунами болон давалгаалах болтугай

хуульч 2017-07-02 202.9.43.198

Хуульч гэж өөрийгөө хэлэхээс өмнө улс төр судлаач гэсэн бол уг ярилцалгын агуулгад ойртох байлаа ХУУЛЬЧ ГЭДЭГ ХҮН ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ БҮХИЙ АСУУДЛЫГ ЯРЬЖ ЭРХ ЗҮЙН ОЙЛГОЛТУУТЫГ ТАЙЛБАРЛАДАГ БОЛОХООС УЛС ТӨР СУДЛАЛ ЯРЬДАГГҮЙ тэгээдд ч ОРДРОГҮЙ ЮМ ТИЙМ БОЛОХООР ЭНЭ ХҮНИЙГ ХУУЛЬЧ ГЭХЭЭС УЛС ТӨР СУДЛААЧ НАМЫН АЖИЛТАН ГЭВЭЛ ЗӨВ БАЙЖЭЭ

Зочин 2017-07-02 126.234.19.55

Nam mam hend heregtein be MONGOL ULSAA HOGJYYLDEG HYN L HEREGTEI BN SHDE ELBEGEE SHIG HUDLAA HUTSDAG PIZDAA NAR HEREGYIEE

irgen 2017-07-02 103.229.123.1

Ийм нусгайнууд нэг их гараа цээжиндээ эвхээд л худлаа бүлт бүлт үсрээд л худлаа худлаа

zochin 2017-07-02 202.70.34.70

Ene zaluu ih zov bodlotoi hun

Амар 2017-07-02 202.179.25.65

За хөөрхий хууль ч гуай олонхийн санал гэдэг чинь олонхийн санал шүү дээ Өөрөөр хэлбэл санал өгсөн хүмүүсийн 50-иас дээш хувь гэсэн үг 50-иас дээш хувийн хамгийн бага нь 50% дээр нэмэх 1 сонгогч шүү дээ Ойлгов уу

Amar 2017-07-02 202.179.25.65

За хөөрхий хууль ч гуай олонхийн санал гэдэг чинь олонхийн санал шүү дээ Өөрөөр хэлбэл санал өгсөн хүмүүсийн 50-иас дээш хувь гэсэн үг 50-иас дээш хувийн хамгийн бага нь 50 1 шүү дээ Ойлгов уу

Миеэгомбо 2017-07-02 27.123.214.121

Хүн намыг байгуулаад хамар ганболдтой нийлээд самарсан дизда

Зочин 2017-07-02 122.201.31.154

За тэр "хар дэвтэр"-тэй улстөрчийн толгойд Ц Нямдорж шаааж яваа шүү дээ Ихэнх улстөрчид эрүүгийн нормыг хангачихсан гэдэг бол туйлын үнэн үг

zochin 2017-07-02 202.131.245.174

bygdeeree burhanaas asuudag bolchihgyi jm san

Зочин 2017-07-02 66.181.160.57

Бас нэг мэргэн жараахай Амьдрал дээр бол дотоожоо ч угааж үзээгүй хоосон чалчигч МАН ын даргын төрөө худалдах гэсэн бодит бичлэг болохоор гүтгэлэг болдог Ганбаагийн гадаадаас авч байгаа нь жигшэм зүйл Эд хөрөнгө бус эрүүл ухаан хүмүүст заяах болтугай Улс төрийн намын тухай ядаж номноос ганц мөр цээжилчихээд айхтар том дүгнэлт нээлтүүдээ хиймээр санагдана

Халтар 2017-07-02 182.160.36.228

Имэрхүү халтар юмнуудаас болоод монгол дампуурч байна даа

хуяг 2017-07-02 66.181.176.232

Иймэрхүү боловсролтой хүмүүс намаа өөрчлөхөд ухаан нь хүрэхгүй л байх даа Шинжлэх ухааны мэдлэг итгэл үнэмшил дутана л даа Боловсролыг "прагматик" болгоно гээд "практикийн боловсрол" болгосны гор энэ л дээ

Зочин 2017-07-02 122.201.31.154

ХАМПААН АА С БАЯР ТУН ЧИГ БОЛОМЖИЙН БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН НЭГЭН ГЭВЧ ТЭР ХАР БАГААСАА Л АМИА ХИЧЭЭСЭН ЗӨВХӨН ӨӨРИЙГӨӨ Л ГЭСЭН БЭРТЭГЧИН ҮЗЛЭЭР ХҮМҮҮЖИЖ ТӨЛӨВШСӨН ТИЙМДЭЭ Ч ТЭР ӨӨРИЙГӨӨ ЗУГААЦУУЛАХЫН ТУЛД БУСДЫН АЗ ЖАРГАЛЫГ ГИШГЭЛЭХДЭЭ ЮМАН ЧИНЭЭ ТООХГҮЙ

Зочин 2017-07-02 122.201.31.154

БОЛОВСРОЛ ХЭДИЙ ЧУХАЛ Ч ХҮНИЙ ХАР БАГААСАА ОЛЖ АВДАГ СУУРЬ ХҮМҮҮЖИЛ ХҮНЛЭГ СЭТГЭЛ ЮУ ЮУНААС ЭРХЭМ ЧУХАЛ ЮМ ШҮҮ ДЭЭ ХҮН БОЛОХ БАГААСАА ГЭДЭГ ИЙМ Л УЧИРТАЙ

Зочин 2017-07-02 122.201.31.154

МУУ ХҮН ХИЧНЭЭН БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ ТУСАМ ТӨДИЙ ЧИНЭЭ Л БУСДАД ХОРЛОЛТОЙ БОЛСООР БАЙХ БОЛНО

хуяг 2017-07-02 66.181.176.232

Бүх зүйл "Боловсролын дампуурал"-тай холбоотой шүү дээ Иргэдийн ч түүний дотор төр засгийнхны ч хандлага сэтгэлгээний цараа ерөнхий боловсролын л илрэл байх ёстой Тэр л илэрч байна Боловсролоо жаахан шинжлэх ухаанч болгохгүй бол аль ч шатны сургуулиас маань "ахуйдаа захирагдсан амиа хичээх" сэтгэлгээний хандлагатай "богино бодолтон"-гууд л төлөвшин гараад байгааг бодууштай гэмт хэрэг зөрчил хоёрынхоо ялгааг мэдэхгүй хуульчидтай Төрийн бодлогоо чиглүүлэх чадваргүй судлаачидтай болоод л олон түмнээсээ "одоо яавал дээр вэ " гэж асуудаг болсон маань шинжлэх ухааны үндэслэлгүй явж байгааг илтгэх бус уу Сэтгэл сэтгэлгээний хандлага л бүхнийг чиглүүлж байгаа шүү дээ \n