Ө.Дүүрэнбаяр Риогийн аваргад ялагдлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ө.Дүүрэнбаяр Риогийн аваргад ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.07.02-нд нийтлэгдсэн

Ө.Дүүрэнбаяр Риогийн аваргад ялагдлаа

Нийгмийн томоохон сүлжээ Facebook-ийн хувьцааны ханш өнгөрсөн тавдугаар сард унаж, компанийн албаныхныг багагүй сандраасан билээ.

Жүдо бөхийн Гранпри тэмцээн БНХАУын Хөх хотноо өнөөдөр өндөрлөлөө. Тус тэмцээний сүүлийн өдөр болсон хүнд жингийн барилдаанаас манай бөхчүүд нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.

Эрэгтэйчүүдийн +100 кгын жинд нийт 12 бөх барилдсанаас Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт хийлж, Укрианы Хаммо Икив, Бондаренко Станиславын нарыг дараалан ялж, алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Манай бөх шигшээ барилдаанд ‘Рио 2016’ олимпийн аварга, 2014 оны дэлхийн аварга Чехийн К.Лукасад цаг дуусахаас өмнө цэвэр ялагдлаа. Өнгөрсөн онд Бразилийн наадамд босоо байсан Лукаса урд хөршид гялалзаж, дэлхийн аваргын өмнөх сорилыг амжилттай давлаа.

Хөх хотноо болсон ГранПрид 26 орны бөхчүүд барилдсанаас 18 орон ямар нэгэн медаль хүртлээ. Японы баг тамирчид таван жинд аваргалсан бол ОХУ, БНСУын бөхчүүд хоёр жинд түрүүллээ. Канад, Австри, БНХАУ, БНАСАУ, Чех нэг аваргатай буцлаа. Манай баг тамирчид гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр есдүгээр байр эзлэв.

Манай бөхчүүд: \Хөх хотын Гран-при, 2016.06.30-07.02\

Мөнгөн медаль:

  • Д.Амартүвүшин \60 кг\
  • Ө.Дүүрэнбаяр \+100\
  • Д.Сумъяа \эм, 57\

Хүрэл медаль:

  • Г.Болдбаатар \60 кг\
  • Ё.Басхүү \66 кг\
  • Г.Алтанбагана \90 кг\
  • М.Уранцэцэг \эм, 52 кг\
  • Б.Мөнтуяа \эм, +78\ тус тус хүртлээ. Мөн шагналт байранд зургаан бөх багтлаа.

"Болор дуран"-аар шалгав.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-07-02 202.9.40.250

дүүрэнбаяр тэмүүлэн хоёроор бахархаж байна бэлтгэл хангагч байхгүй мөртлөө гадаадын бөхчүүдийг яалж байна үндэсний бөхийн хийлсэн гүзээнүүд ямар ч мэхгүй цагийн дайснууд дандаа хор найруулж наадамчдыг басамжилдаг нутгийн зөвлөлүүд тэднийг эрхлүүлэхийн оронд дэлхий олимпиор үзэх тамирчдыг дэмжээч архангай бөхийн орон гээд онгирцгоодог батцэцэгээс өөр олимпын медальтан байна уу үндэсний бөхөд сумогийн хурдан шударга зөв хүхүүжлийг нь тусгах

нймбуу 2017-07-02 182.160.35.229

Бөхчүүд сайн бармлдсан Бүү шуналт Манай бөхчүүдэд ямөр буруу байгааг чи мэддэг юм бол хэлээд өг Гэхдээ манайд гоц сайн онцгой бөх байхгүй нь үнэн Дүүрэнбаяр туршлага дутаж алтаэн медалиас мултарлаа

Зочин 2017-07-02 66.181.160.24

Энэ тэмцээн ч яахав Дэлхийн аваргын тэмцээнд нь тамирчиддаа амжилт хүсье

Зочин 2017-07-02 202.9.42.202

Уранаа сумъяа болдбаатар нтр ийг алт найдвартай гэж бодож байлаа Чансаа өндөр биш тэмцээнд яачив

Зочин 2017-07-02 27.123.212.131

Ганц ч алтгүй