Ө.Дүүрэнбаяр Риогийн аваргад ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.07.02-нд нийтлэгдсэн

Ө.Дүүрэнбаяр Риогийн аваргад ялагдлаа

Нийгмийн томоохон сүлжээ Facebook-ийн хувьцааны ханш өнгөрсөн тавдугаар сард унаж, компанийн албаныхныг багагүй сандраасан билээ.

Жүдо бөхийн Гранпри тэмцээн БНХАУын Хөх хотноо өнөөдөр өндөрлөлөө. Тус тэмцээний сүүлийн өдөр болсон хүнд жингийн барилдаанаас манай бөхчүүд нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.

Эрэгтэйчүүдийн +100 кгын жинд нийт 12 бөх барилдсанаас Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт хийлж, Укрианы Хаммо Икив, Бондаренко Станиславын нарыг дараалан ялж, алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Манай бөх шигшээ барилдаанд ‘Рио 2016’ олимпийн аварга, 2014 оны дэлхийн аварга Чехийн К.Лукасад цаг дуусахаас өмнө цэвэр ялагдлаа. Өнгөрсөн онд Бразилийн наадамд босоо байсан Лукаса урд хөршид гялалзаж, дэлхийн аваргын өмнөх сорилыг амжилттай давлаа.

Хөх хотноо болсон ГранПрид 26 орны бөхчүүд барилдсанаас 18 орон ямар нэгэн медаль хүртлээ. Японы баг тамирчид таван жинд аваргалсан бол ОХУ, БНСУын бөхчүүд хоёр жинд түрүүллээ. Канад, Австри, БНХАУ, БНАСАУ, Чех нэг аваргатай буцлаа. Манай баг тамирчид гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр есдүгээр байр эзлэв.

Манай бөхчүүд: \Хөх хотын Гран-при, 2016.06.30-07.02\

Мөнгөн медаль:

  • Д.Амартүвүшин \60 кг\
  • Ө.Дүүрэнбаяр \+100\
  • Д.Сумъяа \эм, 57\

Хүрэл медаль:

  • Г.Болдбаатар \60 кг\
  • Ё.Басхүү \66 кг\
  • Г.Алтанбагана \90 кг\
  • М.Уранцэцэг \эм, 52 кг\
  • Б.Мөнтуяа \эм, +78\ тус тус хүртлээ. Мөн шагналт байранд зургаан бөх багтлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж