Г.Алтанбагана, Б.Мөнхтуяа нар хүрэл медаль хүртлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Г.Алтанбагана, Б.Мөнхтуяа нар хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2017.07.02-нд нийтлэгдсэн

Г.Алтанбагана, Б.Мөнхтуяа нар хүрэл медаль хүртлээ

“Лондон-2012” олимпийн цэнгэлдэхийг дээрээс нь үзэгчдэд харуулахын тулд босгосон “Орбит” цамхаг үүдээ нээжээ.

Жүдо бөхийн Гранпри тэмцээн БНХАУын Хөх хотноо жүдо бөхийн Гранпри тэмцээн гурван өдөр болж, өнөөдөр өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо. Өнөөдөр манай зургаан бөх дэвжээнд гарснаас тав нь медалийн төлөө барилдсан юм.

Эрэгтэйчүүдийн 90 кгд Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн +78 кгд Б.Мөнхтуяа нар хүрэл медаль хүртлээ.

Өнөөдрийн барилдаанд монголын бөхчүүд оноолт таарсан хоёр тохиолдол гарлаа. Эрэгтэйчүүдийн 90 кгын жинд 14 бөх барилдсанаас хүрэл медалийн төлөө Э.Мөнхжаргал, Г.Алтанбагана нар шалгаран үлдсэн. Энэхүү барилдаанд Э.Алтанбагана өрсөлдөгчөө цэвэр ялснаар медалийн тавцанд зогссон юм.

Мөн эмэгтэйчүүдийн + 78 кгын жингийн “D” хэсэгт Б.Мөнхтуяа, Э.Гандиймаа нар багтсан. Манай бөхчүүд эхний тойрогт оноолт таарч Б.Мөнхтуяа ялсан ч хэсгийн аваргын барилдаанд БНСУын Хан Ми Жинд дийлдэн ОХУын Мариа Шекеровтай хүрлийн төлөө барилдахаар болсон юм. Энэхүү барилдаанд манай бөх өрсөлдөгчөө цэвэр ялснаар медалийн тавцанд зогслоо.

Эрэгтэйчүүдийн +100 кгын жинд Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль хүртлээ.

 

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-07-02 178.62.36.18

gg