Жүдо бөхийн Гран–при тэмцээн БНХАУ–ын Хөх хотноо жүдо бөхийн Гран–при тэмцээн гурван өдөр болж, өнөөдөр өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо. Өнөөдөр манай зургаан бөх дэвжээнд гарснаас тав нь медалийн төлөө барилдсан юм.
Эрэгтэйчүүдийн 90 кг–д Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн +78 кг–д Б.Мөнхтуяа нар хүрэл медаль хүртлээ.
Өнөөдрийн барилдаанд монголын бөхчүүд оноолт таарсан хоёр тохиолдол гарлаа. Эрэгтэйчүүдийн 90 кг–ын жинд 14 бөх барилдсанаас хүрэл медалийн төлөө Э.Мөнхжаргал, Г.Алтанбагана нар шалгаран үлдсэн. Энэхүү барилдаанд Э.Алтанбагана өрсөлдөгчөө цэвэр ялснаар медалийн тавцанд зогссон юм.
Мөн эмэгтэйчүүдийн + 78 кг–ын жингийн “D” хэсэгт Б.Мөнхтуяа, Э.Гандиймаа нар багтсан. Манай бөхчүүд эхний тойрогт оноолт таарч Б.Мөнхтуяа ялсан ч хэсгийн аваргын барилдаанд БНСУ–ын Хан Ми Жинд дийлдэн ОХУ–ын Мариа Шекеровтай хүрлийн төлөө барилдахаар болсон юм. Энэхүү барилдаанд манай бөх өрсөлдөгчөө цэвэр ялснаар медалийн тавцанд зогслоо.
Эрэгтэйчүүдийн +100 кг–ын жинд Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль хүртлээ.
Ч.БОЛОР