Дэлхийн инженерүүд Монголд чуулна

Хуучирсан мэдээ: 2017.07.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн инженерүүд Монголд чуулна

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд хагас жилийн байдлаар 185 хүн нас барж, 512 хүн гэмтсэн байна.

-Дэлхийн технологийн хөгжлийг тодорхойлогч инженерүүд Монголд чуулна-

Нисгэгчгүй агаарын хөлөг Дрон, 3D сканнер, шугам хоолойны хяналт шалгалтын  гэх мэт олон дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг Австрали, Испани, Сингапур, Малайз, Индонез, Нидерланд зэрэг улсын тусгай мэргэжлийн инженерүүд танилцуулах уулзалт ирэх пүрэв гаригт \2017.07.06\ Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн технологийн хөгжлийг тодорхойлогч инженерүүд чуулах энэхүү уулзалт ‘Туушин’ зочид буудалд болох бөгөөд уулзалтын үеэр инженерүүд өөрсдийн шинэ технологийн ач холбогдлыг дэлгэн харуулахаас гадна дэлхийн технологийн хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцохоор төлөвлөжээ. Дэлхийн стандартад нийцсэн 21-р зууны технологийг Монголд нэвтрүүлж эхэлснээр манай улсад хэрэгжиж буй төслүүдийн аюулгүй ажиллагаа, үр бүтээмжинд өндрөөр нөлөөлнө гэж зохион байгуулагчид үзэж байна.

Уулзалтыг уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, барилга, эрчим хүч гэх мэт олон төрлийн салбарт технологийн шинэчлэлийг авчирч чадах олон техникүүдийг танилцуулах ажлыг олон улсад салбартай ‘Аплас’ компанийн Монгол дахь салбар ‘Аплас Монгол’ компани зохион байгуулж байгаа юм. Тус байгууллага нь дэлхийн стандартад нийцсэн хүний нөөцийн үйлчилгээ үзүүлдгээс гадна үйл ажиллагаагаа глобал брендтэйгээ уялдуулан инженерингийн салбарт өргөжүүлэн, өнгөрсөн онд шинээр нээгдэж буй уурхайн талбарын хяналт шалгалтыг Дрон ашиглан хийж, зурагжуулж, видео хийснээс гадна Сайншанд болон Цэций дэхь салхин цахилгаан станц гэх мэт сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллаж Монгол инженерүүдэд үлгэрлэж чадсан.

Олон улсад жишиг сорил болон ашиглагдаж буй дэвшилтэт болон энгийн үл эвдэх сорилын техникүүдийг үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлж өгснөөр эвдрэл гэмтэл, хэвийн бус ажиллагааны шалтгааныг тогтоох, аюулгүй ажиллагаа болон эд хөрөнгийн үнэлгээ өгөх зэрэгт ашиглах боломжтой. Үл эвдэх сорилын хэрэглээ технологийн салбарт өсч буй нь компаниуд үйлдвэр, тоног төхөөрөмжийнхөө ашиглах хугацааг уртасгах, мөн өсөн нэмэгдэж зах зээлийн хэрэгцээнд хөл нийлүүлэн алхахтай холбоотой юм.

Ирэх пүрэв гаригт Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдах дэвшилтэт технологийг газар дээр нь шууд үзүүлэн таниулах нээлттэй өдөрлөгт урьдчилсан байдлаар 300 гаруй хувийн болон төрийн байгууллагын төлөөлөл оролцохоор мэдүүлснээс гадна инженерингийн чиглэлийн их сургуулийн профессорууд оролцохоор хүсэлтээ ирүүлжээ. Зохион байгуулагчдын зүгээс сонирхсон бүх хүмүүс, албан байгууллагад нээлттэй мэдээлэл өгөх юм байна.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж