Парисын нисэх буудалд онц байдал үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.02-нд нийтлэгдсэн

Парисын нисэх буудалд онц байдал үүсгэжээ

60 кг-д ялагдашгүй хэмээн нэрлэгдсэн Василий Ломаченко бас л одтой байна.

Францын нийслэл Парис хотын “Charles de Gaulle”нисэх буудалд нэг зорчигч хязгаарлалттай бүс рүү шалгалтгүй орсноос онц байдал зарлахад хүрчээ. Нисэх буудлын цагдаа нар 2000 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлж, онгоцны найман нислэгийг цуцалж, 20 орчим нислэгийг хойшлуулсан байна. Хяналтгүй орсон зорчигчийг террорист халдлага үйлдэж магадгүй хэмээн сэжиглэсэн аж.

“Charles de Gaulle” нь Европын хоёр дахь том нисэх буудал бөгөөд өдөрт 180 мянга орчим зорчигч дамжин өнгөрдөг байна.

Францад 2015 онд 230 гаруй хүний амийг хөнөөсөн террорист халдлагын дараа засгийн газраас 18 сар үргэлжилсэн онц байдал зарласан нь аюулгүй байдлын сонор сэрэмжийг нэмэгдүүлсэн аж.

Эх сурвалж: Agence France-Presse

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж