Ө.Дүүрэнбаяр Укрианы бөхчүүдийг ялж, финалд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2017.07.02-нд нийтлэгдсэн

Ө.Дүүрэнбаяр Укрианы бөхчүүдийг ялж, финалд үлдлээ

Сүхбаатарын гудамжны хэсэг буюу Байгалийн түүхийн музейн урд уулзвараас хойшхи 260 метр замын хөдөлгөөнийг түр хязгаарлан, зам засварын ажлыг хийж байгаа.

БНХАУын Хөх хотноо болж буй жүдо бөхийн Гранпри тэмцээнийн сүүлийн өдрийн барилдаан үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 70, 78, +78, эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кгын жингийн медальтнууд тодорно.

Энэ цагт хэсгийн барилдаан өндөрлөж, шигшээд болон хүрэл медалийн төлөө өрсөлдөх жүдочид тодорлоо. Манай жүдочдоос өнөөдөр эрэгтэйчүүдийн +100 барилдаж буй Ө.Дүүрэнбаяр эхний тойрогт хийлж, улмаар Укрианы Хаммо Икив, Бондаренко Станиславын нарыг дараалан ялж, мөнгөн медалин болзол хангаад байна. Тэрбээр олимп, дэлхийн аварга Чехийн К.Лукастай аваргын төлөө барилдана.

Мөн өнөөдөр барилдсан манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 90 кгд Э.Мөнхжаргал, Г.Алтанбагана нар хүрэл медалийн төлөө барилдахаар оноолт таарлаа. Г.Алтанбагана “В” хэсгийг тэргүүлж, БНСУ, БНХАУын бөхчүүдийг ялсан ч 2017 оны Европын аварга Сербийн Александар Куколяд дийлдсэн. Тэгвэл Э.Мөнхжаргал Унгарын Габорыг ялсан ч ОХУын Магомедэд дийлдсэн. Манай бөх дагах барилдаанд Чехийн Кламмерт Давидыг ялж, хүрэл медалийн төлөө Г.Алтанбаганатай барилдахаар боллоо.

Эмэгтэйчүүдийн + 78 кгын жингийн “D” хэсэгт Б.Мөнхтуяа, Э.Гандиймаа нар багтсан. Манай бөхчүүд эхний тойрогт оноолт таарч Б.Мөнхтуяа ялсан ч хэсгийн аваргын барилдаанд БНСУын Хан Ми Жинд дийлдэн ОХУын Мариа Шекеровтай хүрлийн төлөө барилдахаар боллоо. Тэгвэл Э.Гандиймаа Хорватын Ивана Суталог ялж,  Японы залуу бөх Сара Яаматотой мөн хүрэл медалийн төлөө барилдахаар үлдээд байна.

Шигшээ барилдаан 19.00 цагаас эхэлнэ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж