Венесуэль улсад өрнөж буй засгийн газрын эсрэг жагсаалын үеэр бямба гаригт (VII.1) дахин дөрвөн хүн амь үрэгдсэнийг албаны эх сурвалжууд мэдээлжээ. Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог огцруулж, сонгууль явуулахыг шаардсан жагсаал олон хоног үргэлжилсний эцэст үймээн самуун, хүчирхийлэл болж хувирчээ. Орон даяар өрнөж буй жагсаалын үеэр Венесуэльд 50 гаруй хүн амь үрэгдээд байна.
Николас Мадуро өдрөөс өдөрт нэмэгдэж буй зөрчил, мөргөлдөөнд жагсаалыг зохион байгуулагч сөрөг хүчнийг буруутгаж байна. Хувийн байгууллагын явуулсан судалгаагаар Венесуэлийн ард иргэдийн 10 хүн тутмын долоо нь ерөнхийлөгч Николас Мадурог огцруулах хүсэлтэй гэжээ. Гэвч тэрбээр албан тушаалаасаа огцрох бодолгүй байгаа юм.
Эх сурвалж: Associated Press
Б.ТУЯА