Төв Америк тивийн олон улсад бямба гаригт цахилгаан тасарснаас олон сая гэрэл, цахилгаангүй болжээ. Зөвхөн Коста Рика улсад л гэхэд таван сая хүн гэрэл, цахилгаагүй таван цаг болсон байна. Цахилгаан тасарснаас Коста Рикад автозамын гэрлэн дохио ажиллахгүй болж түгжрэл үүссэн бол Сан Жосе нисэх буудал хэдэн цагаар хаалгаа барьжээ. Латин Америкийн хамгийн хөгжингүй орон Коста Рикад 2001 оноос хойш анх удаа цахилгаан тасарсан нь энэ аж.
Албаныхны мэдээлснээр цахилгаан тасарсан нь Панамын цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарснаас болсон аж. Гватемалаас Панам хүртэлх бүс нутгийн орнууд 1800 км урт цахилгаан дамжуулах нэг шугамд холбогдсон байдаг аж.
Эх сурвалж: Agence France-Presse
Б.ТУЯА