Цөмийн осолд буруутган захирлуудыг шүүв

Хуучирсан мэдээ: 2017.07.02-нд нийтлэгдсэн

Цөмийн осолд буруутган захирлуудыг шүүв

“Total Recall” киног 1990 онд Паул Верхоевен найруулсан бөгөөд тухайн үедээ 50-60 сая ам долларын хөрөнгөөр бүтэж, 261.2 сая ам долларын ашиг олж байжээ.

Японд 2011 оны гуравдугаар сард 9.0 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс Фукушима атомын цахилгаан станцад дэлбэрэлт болж олон мянган хүн амь үрэгдэж, сураггүй болсон билээ. Тэгвэл Фукушимагийн осолтой холбогдуулан Tokyo Electric Power (Tepco) компанийн гурван захирлыг шүүх хурал болжээ. Энэ нь цөмийн осол болсноос хойших анхны эрүүгийн шүүх хурал аж. Экс захирлуудыг мэргэжлийн ажилдаа хайхрамжгүй хандсанаас цөмийн осол гарч олон мянган хүн амь үрэгдсэн хэрэгт буруутган шүүжээ.

“Tokyo Electric Power” компанийн экс захирал 77 настай Цунехиса Кацумата, дэд захирал асан 66 настай Сакаэ Муто болон 71 настай Исиро Такекуро нар шүүх хуралд биечлэн оролцжээ. Шүүхээс тэднийг гэм буруутай гэж үзвэл тав жил шоронд хорих хүртэл ял оноох магадлалтай байв. Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж