Их, дээд сургуулийн үзэсгэлэн болж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.02-нд нийтлэгдсэн

Их, дээд сургуулийн үзэсгэлэн болж байна

Будант Албьоны нийслэл Лондон хотноо үргэлжилж буй “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын тэмцээн, уралдааны хоёр дахь өдөр буюу өнөөдөр 14 багц медалийн эзэд тодорно.

Жил бүр зохион байгуулдаг “Шинэ элсэлтшилдэг боловсрол 2017” үзэсгэлэн яармаг өнөөдөр Соёлын төв өргөөний уран зургийн галерейн үзэсгэлэнд эхэллээ. Энэхүү үзэсгэлэн яармагт БСШУСЯамнаас аттестатчилагдаж, БМИҮЗөвлөлөөс магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, коллежууд болон гадаадын сургуулиудын төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаагаа танилцуулж дэлгэрэнгүй мэдээллийг өгч байна. Тус үзэсгэлэн энэ сарын 7-д өндөрлөнө.

Сануулахад, Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүн өчигдөр гарчээ. Энэ жил 160 орчим хөтөлбөрийн хүрээнд 300 орчим мэргэжлээр их, дээд сургуулиуд элсэлт авах юм байна. Их, дээд сургуульд элсэхээр элсэлтийн ерөнхий шалгалт 40387 суралцагч өгсөн бөгөөд үүний 87 хувь нь энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсөгч бол 16 хувь нь 2016 оны төгсөгчид юм байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргасан журмын дагуу их, дээд сургуульд элсэгчдийн босго оноо 400 онооноос дээш байх ёстой аж.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж