Утга зохиолын салбарт шинэ шагнал мэндлэв | News.MN

Утга зохиолын салбарт шинэ шагнал мэндлэв

Хуучирсан мэдээ: 2017.07.02-нд нийтлэгдсэн

Утга зохиолын салбарт шинэ шагнал мэндлэв

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын тэмцээн, уралдааны эхний өдөр буюу өчигдөр спортын долоон төрөлд нийт 12 багц медаль буюу нийт 12 алт, 12 мөнгө болоод 14 хүрэл медаль эздэдээ очлоо.

Монголын утга зохиол, яруу найргийн ертөнцөд шинэ шагнал төрсөн арга хэмжээ өнгөрөгч баасан гаригт \2017.06.30\ Хүүхдийн урлан бүтээх төв боллоо. Тодруулбал Монголын шинэ үеийн утга зохиол, яруу найргийн хөгжилд өвөрмөц сэдэл, онцлог санаа шийдэл бүхий гайхамшигт бүтээлд олгох Ардын уран зохиолч, Төрийн шагналт Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагнал, мөн Монголын орчин цагийн утга зохиол судлал, шүүмжлэлийн бүтээлд олгох Доктор профессор, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэвийн нэрэмжит шагнал юм. Энэхүү нэр хүнд бүхий шагналын үйл ажиллагааг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар болжээ.

Ш.Сүрэнжав гуайн нэрэмжит шагналыг хэл бичгийн ухааны доктор Д.Дэнсмаа, Д.Цэдэв гуайн нэрэмжит шагналыг доктор профессор С.Байгалсайхан нар хүртэв.

Шагнал гардуулах ёслолын хүндэт зочдоор УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, МУ-ын гавьяат багш н.Гүррагчаа болон утга зохиол, яруу найргийн төлөөлөл болсон алдартнууд хүрэлцэн иржээ. Монголын утга зохиол, яруу найргийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах энэхүү арга хэмжээг Ардын уран зохиолч, Төрийн шагналт Шаравын Сүрэнжав үр хүүхдүүд болох Доктор, профессор Таданори Мацуда, зохиолч сэтгүүлч С.Хишигсүрэн болон Монголын хүүхдийн ордонтой хамтран зохион байгуулав.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-07-02 202.21.103.62

Хэрүүлч Нямдорж хэзээ уран зохиол сонирхдог дэмждэг болчихвоо Сонгуулийн өмнө сайн жүжинлэх юм даа Саяхан тагнуулч байл уу даа

Зочин 2017-07-02 202.9.40.222

Байж болох шагнал ч арай л донжгүй хүндгүй гардууджээ авсандаа ч өгсөндөө ч хүндгүй Дэнсмаа гэж кот байгалсайхан гэж хорчин Тэрнээс Ш Сүрэнжав Д Цэдэв нарын нэрэмжит шагнал байх ёстой

Нх 2017-07-02 122.201.31.131

Сүрэнжав гуай япон хүүхэдтэй юм уу срнсрж бгаагүй юм бн

Зочин 2017-07-02 66.181.184.52

Хишигсүрэн охин нь юм уу

U aac 2017-07-02 70.214.42.95

Nyamka baigaa ni muukai bolgoj xaragduulj bainaa thank

USA aac 2017-07-02 70.214.42.95

Nyamka CAPAa heregtei shuu

USA aac 2017-07-02 70.214.42.95

Saw hunii Nyamka CAPAa be gutaalaa uuniiv

Зочин 2017-07-02 182.160.1.146

Ичих булчирхай нь ажилгаагүй болчихсон хүмүүс л ийм байдаг байх Энэ Нямдоржид бол ичих булчирхай угаасаа байхгүй л дээ Гэтэл бусад нь ичдэггүй юм байхдаа Эсвэл бусад хүмүүсийг өррсөд шигээ дебил гэж боддог юм болов уу

зочин 2017-07-02 103.57.95.51

Бас л нэг шагнал Хачин шагнал

Танил нь 2017-07-02 27.123.214.120

Охиных нь нөхөр

Зочин 2017-07-02 202.21.108.101

би ийм [Хориотой Үг] болчох уу төгсгөлийг нь ер ойлгосонгүй дээ Сүрэнжав гуай чинь япон эхнэртэй билүү

Зочин 2017-07-02 27.123.214.125

Ийм жаазтай соембо очир баярын бичиг бэлгэлжэг болоод бгамда хэндч хэргvй эд;)

Зочин 2017-07-02 150.129.142.154

Мацуда гэж хүүхэдтэй юм уу Сүрэнжав гуай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж