Утга зохиолын салбарт шинэ шагнал мэндлэв

Хуучирсан мэдээ: 2017.07.02-нд нийтлэгдсэн

Утга зохиолын салбарт шинэ шагнал мэндлэв

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын тэмцээн, уралдааны эхний өдөр буюу өчигдөр спортын долоон төрөлд нийт 12 багц медаль буюу нийт 12 алт, 12 мөнгө болоод 14 хүрэл медаль эздэдээ очлоо.

Монголын утга зохиол, яруу найргийн ертөнцөд шинэ шагнал төрсөн арга хэмжээ өнгөрөгч баасан гаригт \2017.06.30\ Хүүхдийн урлан бүтээх төв боллоо. Тодруулбал Монголын шинэ үеийн утга зохиол, яруу найргийн хөгжилд өвөрмөц сэдэл, онцлог санаа шийдэл бүхий гайхамшигт бүтээлд олгох Ардын уран зохиолч, Төрийн шагналт Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагнал, мөн Монголын орчин цагийн утга зохиол судлал, шүүмжлэлийн бүтээлд олгох Доктор профессор, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэвийн нэрэмжит шагнал юм. Энэхүү нэр хүнд бүхий шагналын үйл ажиллагааг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар болжээ.

Ш.Сүрэнжав гуайн нэрэмжит шагналыг хэл бичгийн ухааны доктор Д.Дэнсмаа, Д.Цэдэв гуайн нэрэмжит шагналыг доктор профессор С.Байгалсайхан нар хүртэв.

Шагнал гардуулах ёслолын хүндэт зочдоор УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, МУ-ын гавьяат багш н.Гүррагчаа болон утга зохиол, яруу найргийн төлөөлөл болсон алдартнууд хүрэлцэн иржээ. Монголын утга зохиол, яруу найргийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах энэхүү арга хэмжээг Ардын уран зохиолч, Төрийн шагналт Шаравын Сүрэнжав үр хүүхдүүд болох Доктор, профессор Таданори Мацуда, зохиолч сэтгүүлч С.Хишигсүрэн болон Монголын хүүхдийн ордонтой хамтран зохион байгуулав.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж