Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангав

Хуучирсан мэдээ: 2017.07.02-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангав

Тэрбээр шигшээ уралдаанд 4:28.43 секундын амжилт үзүүлснээр дэлхийн дээд амжилтын эзэн болжээ.

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, дүүргийн өнгө үзэмжийг дээшлүүлэх зорилготой бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй 1108  аж ахуйн нэгж байгууллагын 3365 иргэн, Ерөнхий боловсрол, их дээд сургууль, цэцэрлэгийн нийт 165 багш ажилчид болон төрийн байгууллагын 205, сууц өмчлөгчдийн холбоодын 230 орчим ажилчин, албан хаагчид идэвх санаачилгатай оролцлоо.

Дашрамд мэдээлэхэд  бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр аж ахуйн нэгж, байгууллагууд, сууц өмчлөгчдийн холбоод  ойр орчны 50 метр газрыг  мөн иргэд, оршин суугчдын тусламжтайгаар үерийн хамгаалалт, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэлээ. Улмаар Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4-өөс нийт 59 хог тээвэрлэлтийн машин ажиллаж айл өрх, аж ахуйн нэгж байгууллага болон цэвэрлэгээнээс гарсан 60207м.кв талбайн 464.5 тонн хог хаягдлыг ачсан байна .

Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, агентлаг,  албад хяналт тавьж цэвэрлэгээний ажилд биечлэн оролцсон хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж