Гамшигт өртсөн өрхөд гэр олгов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гамшигт өртсөн өрхөд гэр олгов

Хуучирсан мэдээ: 2017.07.02-нд нийтлэгдсэн

Гамшигт өртсөн өрхөд гэр олгов

АНУ-ын Геологи, газарзүйн судалгааны төвөөс мэдээлснээр Папуа-Шинэ Гвинейд өнөөдөр өглөө 6.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Байгалийн гамшигт өртөж орон гэргүй болсон таван иргэнд аймгийн Орхон аймгийн  Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар гэр гардууллаа. Тодруулбал, Булган аймгийн Орхон  сумын “Оросын булаг”, Жаргалант сумын Дулаан-Уул баг, Залуугийн өвөрт зусч буй Баян-Өндөр сумын Рашаант багийн иргэн, Эрдэнэ багийн 46, 49 дүгээр гудамжны оршин суугчдад гэр өглөө. Гэрийг Онцгой байдлын газрын алба хаагчид барьж өгсөн юм. Цаашид 20 айлд гэр шаардлагатай байгаа гэнэ. Үүнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран шийдвэрлэх ажээ.

Байгалийн гэнэтийн гамшиг осол тохиолдсон энэ үед орон нутгийн удирдлагууд яаралтай арга хэмжээ авч “Аймгийн Онцгой комисс”-ыг хэд хэдэн удаа хуралдуулж хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тогтоож түүнийг шийдвэрлэх арга хэмжээг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран шийдвэрлэж байна. Мөн Хот тохижуулах газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж үерийн усанд туугдсан хогийг цэвэрлэж дуусгалаа. Түүнчлэн нурсан болон эвдэрсэн хашааг ОБГ-ын алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн цэргүүд богино хугацаанд босгож өглөө.

Мөн Эрдэнэт-Булганы 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 төмөр бетон тулгуурыг засч таван аймаг цахилгаантай боллоо. Уг ажилд  Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, “Эрдэнэт Булганы ЦТС”, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран богино хугацаанд эрчимттэй ажиллалаа.

Эх сурвалж: http://zasag.mn

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Dornod 2017-07-02 103.9.90.2

zovson ued tusaldag aguu setgel ulam ih amjilt gargaarai\n

Зочин 2017-07-02 103.26.195.122

man bolj bn shuu ingeed bval ard tumen demjine shuu

Gankhuu said OK 2017-07-02 203.91.115.44

Olon tulguuriig 2 honogt sergeen bosgoj 5 aimagiig gereltuulsen said Gankhuu sain baina Tand olon tumen talarhaj baigaa