Сумдыг эрчим хүчээр нэн даруй хангахыг үүрэг болгов

Хуучирсан мэдээ: 2017.07.02-нд нийтлэгдсэн

Сумдыг эрчим хүчээр нэн даруй хангахыг үүрэг болгов

Арлын Япон оронд өчигдөр дэлхийн хамгийн олон хөгжимчин оролцсон дөрвөн чавхдаст жижиг хавай гитарын ансамбль чуулжээ.

-Аймаг, сумдыг эрчим хүчээр нэн даруй хангахыг үүрэг болгов-

Зургаан аймагт учирсан эрчим хүчний саатлыг богино хугацаанд арилгаж, эрчим хүчээр хангах, цаашид болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг салбарын яам, холбогдох байгууллагын удирдлагуудад Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас үүрэг болголоо. 

Өнгөрсөн Лхагва гарагт хүчтэй салхи, аянга, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орсны улмаас Эрдэнэт-Булганы цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 төмөр бетон тулгуур шон унаж Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл аймгийн 125 сум цахилгаангүй болсон юм.

Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь ажиллан аймгуудыг эхнээс нь эрчим хүчинд холбож байна. Аймгуудыг ирэх Ням гараг гэхэд эрчим хүчээр бүрэн хангахаар төлөвлөсөн бөгөөд бетон тулгуурыг 32 м/с хурдтай салхинд тэсвэртэй байхаар тооцоолон суурилуулж байгаа учир багагүй цаг, хугацаа шаардагдаж байна.

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 75 инженер, техникийн ажилтан, 29 машин механизм ашиглан зургаан тулгуурыг суулгаад байна  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж