Чили, Герман финалд үлдэв

Хуучирсан мэдээ: 2017.07.02-нд нийтлэгдсэн

Чили, Герман финалд үлдэв

Хойд Солонгост үерийн улмаас 88 хүн амиа алдаж, олон мянган хүн орон гэргүй болсон талаар тус улсын үндэсний телевиз өчигдөр мэдээлжээ. Үерийн гамшигт нэрвэгдсэн иргэд хоол хүнсний гачигдалд орсон байна.

Хөлбөмбөгийн Confederation’s Cup буюу Тив хоорондын цомын тэмцээн өнөөдөр эхэлнэ. Зургадугаар сарын 17-д эхэлсэн тус тэмцээнд 2014 оны дэлхийн аварга Герман, Өмнөд Африкийн аварга Чили болон Португал, Мексик, Австрали, Шинэ Зеланд, Камерун, ОХУ-ын багууд өрсөлдсөнөөс хагас шигшээд өрсөлдөх дөрвөн баг тодорсон. Аваргын төлөө Чили, Герман тоглох бол Португал, Мексикийн аль нэг нь гэртээ медальтай буцна.

Хагас шигшээ тоглолтод Чили Португалийг 0:0 \3:0\, Германы Мексикийг 4:1-ээр хожиж, финалд үлдсэн. Тэмцээнийг зохион байгуулагч орон ОХУын баг хагас шигшээд үлдэх зорилготой байсан ч тэд хэсгээсээ гарч чадаагүй. Тэднийг Мексик зогсоосон бөгөөд тэд хэсгийн сүүлийн тоглолтод оросуудыг 2:1ээр хожиж, цааш тоглох эрхээ авсан юм.

‘Confederation’s Cup’ тэмцээн Москва, Санкт-Петербург, Сочи, Казань хотуудад болж байгаа. Өнөөдрийн хүрлийн төлөөх тоглолт Москва, аваргын төлөөх шийдвэрлэх тоглолт Санкт-Петербургийн талбайд болох аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж