Монголын хоёр жүдоч оноолт таарчээ

Хуучирсан мэдээ: 2017.07.02-нд нийтлэгдсэн

Монголын хоёр жүдоч оноолт таарчээ

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн өчигдөр эхэлж, эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг ба эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн медальтнууд тодорсон билээ.

БНХАУын Хөх хотноо болж буй жүдо бөхийн Гранпри тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тус тэмцээнд дэлхийн 26 орны шилдэг жүдочид өрсөлдөж байгаагаас тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 78, +78 кгын жингийн медальтнууд тодорно. Манай улсаас нийт зургаан бөх барилдах бөгөөд эмэгтэйчүүдийн +78 кгын жинд Б.Мөнхтуяа, Э.Гандиймаа, эрэгтэйчүүдийн 90 кгд Г.Алтанбагана, Э.Мөнхжаргал, 100 кгд Б.Жанчивдорж, +100 кгд Ө.Дүүрэнбаяр нар барилдана.

Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд нийт арван бөх барилдах бөгөөд манай хоёр жүдоч болох Б.Мөнхтуяа, Э.Гандиймаа нар ‘D’ хэсэгт багтаж, оноолт таарсан. Хоёр бөхийн ялсан нь шууд хагас шигшээд үлдэж, мөнгөн медалийн төлөө барилдах юм.

Эхний хоёр өдрийн барилдаанаас 15 орон ямар нэгэн медаль хүртсэнээс Япон дөрвөн алтан медаль хүртсэн бол ОХУ, Канад, БНСУ, БНХАУ, БНАСАУаас нэг аварга төрөөд байна. Манай улс нийт таван медаль хүртсэн амжилтаар долоодугаар байрт жагсаж байна.

Шигшээ барилдаан 19.00 цагт эхэлнэ.

Барилдааны үр дүнг: http://www.ippon.org/gp_chn2017.php-с харна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж