Д.Амартүвшин, Д.Сумъяа нар дэд аварга болов

Хуучирсан мэдээ: 2017.07.02-нд нийтлэгдсэн

Д.Амартүвшин, Д.Сумъяа нар дэд аварга болов

Хүн төрөлхтөний эв нэгдэл, энх тайван, итгэл найдварын бэлэг тэмдэг болсон Олимпийн наадам Лондон хотноо амжилттай үргэлжилж байна.

БНХАУын Хөх хотноо болж буй жүдо бөхийн Гранпри тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тус тэмцээнд дэлхийн 26 орны шилдэг жүдочид өрсөлдөж байгаагаас эхний хоёр өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, 70 кгын жингийн медальтнууд тодорлоо. Манай тамирчдаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бол таван жүдоч шагналт байранд ороод байна. Тодруулбал, эрэгтэйчүүдээс 60 кгд Д.Амартүвшин мөнгө медаль хүртсэн бол мөн тус жинд Г.Болдбаатар, 66 кгд Ё.Басхүү нар хүрэл медалиар хүртэж, медалийн тавцанд зогслоо. Эмэгтэйчүүдээс хоёр жүдоч медаль хүртээд байгаа бол 57 кгд Д.Сумъяа мөнгө, М.Уранцэцэг хүрэл медаль авлаа.

Одоогоор 15 орон ямар нэгэн медаль хүртсэнээс Япон дөрвөн алтан медальтай тэргүүлж эхэлсэн бол ОХУ, Канад, БНСУ, БНХАУ, БНАСАУаас нэг аварга төрөөд байна. Манай улс нийт таван медаль хүртсэн амжилтаар долоодугаар байрт жагсаж байна.

Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 78, +78 кгын жингийн медальтнууд тодорно. Манай улсаас эмэгтэйчүүдийн +78 кгын жинд Б.Мөнхтуяа, Э.Гандиймаа, эрэгтэйчүүдийн 90 кгд Г.Алтанбагана, Э.Мөнхжаргал, 100 кгд Б.Жанчивдорж, +100 кгд Ө.Дүүрэнбаяр нар барилдана.

Шигшээ барилдаан 19.00 цагт эхэлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж