БНХАУ–ын Хөх хотноо болж буй жүдо бөхийн Гран–при тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тус тэмцээнд дэлхийн 26 орны шилдэг жүдочид өрсөлдөж байгаагаас эхний хоёр өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, 70 кг–ын жингийн медальтнууд тодорлоо. Манай тамирчдаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бол таван жүдоч шагналт байранд ороод байна. Тодруулбал, эрэгтэйчүүдээс 60 кг–д Д.Амартүвшин мөнгө медаль хүртсэн бол мөн тус жинд Г.Болдбаатар, 66 кг–д Ё.Басхүү нар хүрэл медалиар хүртэж, медалийн тавцанд зогслоо. Эмэгтэйчүүдээс хоёр жүдоч медаль хүртээд байгаа бол 57 кг–д Д.Сумъяа мөнгө, М.Уранцэцэг хүрэл медаль авлаа.
Одоогоор 15 орон ямар нэгэн медаль хүртсэнээс Япон дөрвөн алтан медальтай тэргүүлж эхэлсэн бол ОХУ, Канад, БНСУ, БНХАУ, БНАСАУ–аас нэг аварга төрөөд байна. Манай улс нийт таван медаль хүртсэн амжилтаар долоодугаар байрт жагсаж байна.
Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 78, +78 кг–ын жингийн медальтнууд тодорно. Манай улсаас эмэгтэйчүүдийн +78 кг–ын жинд Б.Мөнхтуяа, Э.Гандиймаа, эрэгтэйчүүдийн 90 кг–д Г.Алтанбагана, Э.Мөнхжаргал, 100 кг–д Б.Жанчивдорж, +100 кг–д Ө.Дүүрэнбаяр нар барилдана.
Шигшээ барилдаан 19.00 цагт эхэлнэ.