Ягаан суудлыг байршууллаа

Хуучирсан мэдээ: 2017.07.02-нд нийтлэгдсэн

Ягаан суудлыг байршууллаа

“Лондон-2012” олимпийн наадамд спортын долоон төрөлд 29 тамирчнаа өрсөлдүүлэх Монголын багаас өнөөдөр таван тамирчин олимпийн талбарт өрсөлдөх гэж байна.

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ‘Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо’ ТББ-ын санаачлагаар, Нийслэлийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн 1000 автобусанд “Ягаан суудал” байршуулах аяныг эхлүүлжээ.

Олон улсын стандартад нийцсэн уг суудлын бүрээсийг өнгөрөгч баасан гаригт /2017.06.30/ Автобус баазын 1-р нэгтгэлд хүлээлгэн өглөө. Уг ягаан суудал нь жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулагдсан бөгөөд автобус бүрт өчигдрөөс байршуулж, хэвшүүлж эхэллээ.

Иймд ягаан суудал дээр жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдийг суулгаж, хотын соёлд эерэгээр хандахыг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас уриаллаа.

Г.ТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж