Наадмын амралтын өдрийг Засгийн газрын хуралдаанаар шийднэ

Хуучирсан мэдээ: 2017.07.02-нд нийтлэгдсэн

Наадмын амралтын өдрийг Засгийн газрын хуралдаанаар шийднэ

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим, Төвийн нутгийн баруун, говийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно.

Ерөнхийлөгчийн сонгуулийн  дахин санал хураалт долдугаар сарын 7-ны Баасан  гаригт явагдана. Тиймээс ирэх Баасан гаригийг бүх нийтийн амралтын өдөр болгосон байна. Түүнчлэн Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ажлын дөрөв хоног амрах аж. Учир нь хуулийн дагуу Үндэсний их баяр наадмаар ажлын 5 хоног амардаг бөгөөд энэ жилийн тав хоногийн амралтын нэг өдөр нь Бямба гарагт таарч байгаа аж.  Гэхдээ Засгийн газар хуралдаж амралтын хоногийг урагшлуулах шийдвэр гаргаж магадгүй гэсэн хүлээлт иргэдийн дунд байгаа юм. Тиймээс ирэх долоо хоногт наадмын амралтын өдрүүдийн тов албан ёсоор тодрох аж.

 Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж