Эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдсан байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2017.07.02-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдсан байхыг анхааруулав

”Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 48 кг-д зодоглосон ОУХМ М.Уранцэцэг дөнгөж сая торгуулийн барилдаанд зодоглож, Аргентиний тамирчин Пауло Паретод торгуулийн юүко үнэлгээгээр ялагдлаа.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил энэ сарын 15-ны өдрөөс эхлэн амжилттай явагдаж байна. Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 41.162 хүн хамрагдаж, нийт 12.3 хувьтай байгаа аж.

Мөн хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд албан байгууллагаар нь хамруулж, нийт 49 байгууллагын 40-65 насны 1727 иргэн хамрагджээ. Хепатитийн С вирүсийн эерэг гарсан шинжилгээнд вирүсийн идэвхжил тоолох ажлыг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэх гэрээг байгуулан ажиллаж байна.

Ирэх есдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжлэх хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах хүсэлтэй, зорилтот бүлгийн буюу 40-65 насны иргэд та бүхэн 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан байх шаардлагатайг анхаарна уу гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж