Зарим нутгаар бороотой

Хуучирсан мэдээ: 2017.07.02-нд нийтлэгдсэн

Зарим нутгаар бороотой

Загвар өмсөгч, жүжигчин Д.Пүрэвсүрэн амаржиж охинтой болжээ.

2017 оны 07 дугаар сарын 02-ны 08-20 цаг хүртэл

Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд:

  Өнөөдөр нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орж, борооны өмнө салхи ширүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 07 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

 Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутгаар 15-20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 34-39 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 29-31 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус дулаан, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурч байгаад өснө.

2017 оны 07 дугаар сарын 03-наас 07 дугаар сарын 07ыг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:

 3-нд ихэнх нутгаар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд зүүн аймгуудын нутгаар, 6-нд нутгийн баруун хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 3,4-нд нутгийн нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдэээлж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж