Баянзүрх дүүргийнхэн их цэвэрлэгээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2017.07.01-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийнхэн их цэвэрлэгээ хийлээ

Олимпийн жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 48 кг-д зодоглож буй ОУХМ М.Уранцэцэг дөнгөж сая хэсгийн аваргын төлөө Румыны шилдэг жүдоч Алина Дюмитрутай барилдаж, ялагдлаа.

Үндэсний их баяр наадмыг угтан, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, дүүргийн өнгө үзэмжийг дээшлүүлэх зорилготой их цэвэрлэгээг Баянзүрх дүүргээс өнөөдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс, албад болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, СӨХ-үүд, Орон сууц нийтийн аж ахуйн компаниуд хамтран оролцсон юм.

Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчны 50 метр газрыг, Сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлын цэвэрлэгээг хийж, гэрэлтүүлгийг бүрэн асааж ажиллав. Мөн иргэд, оршин суугчдын тусламжтайгаар үерийн хамгаалалт, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэлээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж