Хяналтын тооллогын дүнтэй автомат саналын дүн нийлжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хяналтын тооллогын дүнтэй автомат саналын дүн нийлжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.01-нд нийтлэгдсэн

Хяналтын тооллогын дүнтэй автомат саналын дүн нийлжээ

“Лондон-2012” олимпийн наадмын анхны медальтан, анхны аваргаар БНХАУ-ын буудлага спортын тамирчин И Силинг тодорлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль өнгөрсөн зургадугаар сарын 26-нд болсон. Нийт 1.3 сая сонгогч саналаа өгсөн ч гурван намаас нэр дэвшигчдээс хэн нь олонхийн санал авч чадаагүйгээс санал хураалтыг дахин хийхээр болсон.

Гэхдээ МАХН-ын зүгээс Баян-Өлгий аймгийн саналын дүнд эргэлзэж байна гэсэн мэдээллийг хийж, мөн МАН-ын зүгээс хяналтын тооллого хийх шаардлагыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлснээр ажил хэрэг болгожээ. Тодруулбал, аймгийн хэмжээнд нийт 89 хэсгээс 42 хэсэгт техникийн тооллого хийж, үлдсэн 47 хэсэгт хяналтын тооллого хийгдээгүй байсныг эцэслэсэн байна.

Нийт 47 хэсгийн саналын хуудсанд гараар хяналтын тооллого хийхэд автомат машинаар уншуулсан саналын дүнтэй зөрүүгүй гарчээ.

Сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудасны 50 хувьд техникийн тооллого хийхээр заасан юм. Энэ дагуу дээр дурдсан 42 хэсэгт сонгуулийн санал хураалт авсан өдөр техникийн тооллого хийж, баталгаажуулсан байжээ.

Баян-Өлгий аймаг нь нийт 58910 сонгогчтой аж. Тэднээс 39253 нь саналаа өгчээ. Саналаа өгсөн сонгогчдын 19332 нь МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг, 14218 нь Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг, 5205 нь МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт тус, тус итгэл үзүүлжээ.

Онцлоход, МАХН-ын зүгээс “Санал луйвардлаа” хэмээн мэдэгдэл хийж, сонгуулийг дахих ёстой гэж шаардаж байсан ч Баян-Өлгий аймгийн сонгогчдын саналд хяналтын тооллого хийх болоход татгалзсан байдаг.

Цагийн бүслүүрээс шалтгаалж, Баян-Өлгий аймгийн хувьд Улаанбаатар хотын цагаас нэг цагийн зөрүүтэй, санал хураалт эхэлж, нэг цагийн дараа дуусдаг. Сонгогчдын ирц болон санал хураалтын дүн ч үүнийг даган нэг цагаар хоцорч ирсэн аж. Гэвч Сонгуулийн Ерөнхий хорооны зүгээс энэ шалтгааныг олон нийтэд мэдээлээгүй нь ардаа хардлага дагуулсан ч гэж тайлбарлах хэсэг байгаа юм.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2017-07-01 92.50.236.143

хуухэд хуурч б гаа юм шиг а т-нииг дорожлоод баигаараи ман-ын луиварчидаа та нарын угэнд итгэх хун оноодор баихгуи болжээ луиварчид луиварчнаараал улдэнэ та нар оор нэргуи болсон шуудээ

Зочин 2017-07-01 122.201.24.143

Хамгийн гол нь хяналтын тооллого хийхдээ бүх намын болон игэний төлөөлөл байж л хийхээс биш СЕХ-ыхон өөрсдөө тоолоод бол бүтэхгүй шүү дээ

Зочин 2017-07-01 103.26.192.157

саяны гурваас арай дээр ерөнхийлөгчтэй болмоор байвал монголчууд санал өгөхгүй байх хэрэгтэй тэр цагаан сонгууль цагаан давалгаа гээд байгаа чинь [Хориотой Үг] та нарын тархийг угааж байгаа юм шүү хамгийн аюултай нь хэнийг ч дугуйлаагүй цагаан цаас чинь сонгуулийн 50 хувийн ирцийг бүрдүүлчихэж байгаа юм Тэгээд үлдсэн хүчинтэй саналын хэн олон санал авсан нөхөр ерөнхийлөгч болно Тиймийн тул огт санал өгөхгүй байх хэрэгтэй байгаа юм жишээ нь сонгууль өгөх албан ёсны бүртгэлтэй 100 хүн байлаа гэж бодъё 50 хүн сонгууль өгсөн боловч 40 цагаан сонгууль буюу хэнийг ч дугуйлаагүй ч 50 хувийн ирц хүрсэн тул хүчинтэй сонголт хийсэн 10 хүний 6 нь аль нэгэнд нь өгөхөд сонгууль хүчин төгөлдөр гэж тооцоод оффшорчин эсхүл ху жаа ерөнхийлөгчтэй болох юм харин санал өгөхгүй бол сонгуулийн ирц хүрээгүй учир дахин санал хураагаад дахин хүрэхгүй бол СЕХ 7 хоногийн дотор дахин сонгууль зарлана ингэхдээ саяны дэвшсэн нөхдүүд нэрээ дэвшүүлэх эрхгүй болох юм цагаан сонгууль гэж байгаа бол тархи угаалт шүү ялангуяа ийгл тв бүр их угааж байгаа

иргэн 2017-07-01 203.169.50.87

МАНАН-гийнхан зөрсөн ч зөрөөгүй л гэнэ шүү дээ хэн тэдэнд итгэх юм бэ Зөрсөн тохиолдолд сонгуулийн хэсгийн хорооны гишүүд ажиглагч нарыг ядах юмгүй худалдаад авчихна

Dornod 2017-07-01 202.55.191.42

toollogo hiisen namiin ajillagchid alban yosnii gomdol iruuleegui baihad umnuus ni ene heden muuhai hun ingeed l baigaag oilgotsgoogooroi

зочин 2017-07-01 202.179.27.80

ийм Луйвар хийж байгаа хүн Нам тийм гоомой зүйл хийнэ гэж үү Тэгээд Иргэдийг иймэрхүү зүйлдээ хууртаж үнэмшинэ гэж бодсон л юм байх даа

Зочин 2017-07-01 103.26.195.122

Монгол улсын 7 (эхний 7) дахь Ерөнхийлөгчийн сонгууль 2017 (хоёрдахь 7) оны 7-р(гуравдахь 7) сарын 7-ны (дөрөвдэхь 7) өдөр буюу муу хар ёрын дөрвөн 7 давхцсан өдөр болох гэж байна Монголын ард түмэн муу хар ёрын бузар хар энерги шингэсэн энэ сонгуулийг цагаан хуудсаар өгч Монгол улсын Ерөнхийлөгчид нэр цэвэр төмөр зам хулгайлж газар зараагүй худал хэлээгүй хүнийг дэвшүүлэх хэрэгтэй гэдгийг улс төрийн 3 намд ойлгуулж ухамсрын шанаа өгцгөөе Муу хар ёрын дөрвөн 7 давхцсан хар сонголтыг цагаан сонголт болгож улс эх орноо өөрчилцгөөе Цагаан хуудасЦагаан сонголтЦагаан Цунами болон давалгаалах болтугай

Хэдээс эхлэх вэ 2017-07-01 202.70.46.231

Сонгууль чинь 7 цагаас эхлэдэг билүү үгүй юу

Зочин 2017-07-01 182.160.5.114

Тун ч гэнэн юм даа Мэдээж тоолсон дүн хар машинтай зөрөхгүй шүү дээ Луйвар хийж байгаа хүн чинь зөрүүлэхгүй байх аргаа мэднэ шүү дээ

g 2017-07-01 203.91.115.43

сонгууль улс орон даяар цагийн бүсээс хамаарахгүйгээр нэгэн зэрэг эхлэн явагдсан шүү дээ дүн мэдээ нь нэгэн зэрэг ирэх ёстой хөдөө багт явагдах сонгуулийн дүнг хожимдлоо гэхэдл нэг цагийн дотор амжиж явуулж байгаа

Зочин 2017-07-01 66.181.178.94

сонгуульд сүүлдэж мэдээгээ ирүүлсэн бүх хэсгийн хорооны дүн санал өгсөн хүний тоо бүртгэл амьд үхсэн нүүсэн гэдгийг бүгдийг шалгаа утасан холбоо ороогүй сум баг байдаг байлаа ч гэсэн нөгөө иридум гээд байдаг холбоо чинь [Хориотой Үг] юи биш үү

Зочин 2017-07-01 66.181.160.24

Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэгчлэн МАХН болимоор юм Бүх л хэсгийн хороонд ажиглагчид нь байсан ш дээ Гараар тоолоход хаана ч хар машинтай зөрөөгүйг бүгд мэдэж л байгаа шүү дээ Иймд МАХН ялагдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ш дээ 2рт нь МАХН-д хэлэхэд Энхбаяр дахин гарна гэж насандаа байхгүй битгий сэрүүн зүүдэлцгээ Энхбаярынхаа өмнөөс хэдэн долдой хүүхэлдэйнүүд нь үхэх нь ээ

ЗОЧИН 2017-07-01

МАНай намыхан иймхэн юманд баригдаж байна гэж яаж байх вэ

Зочин 2017-07-01 76.16.107.225

nug nug\n

zochin 2017-07-01 202.9.43.169

xaxaxa

Зочин 2017-07-01 103.26.195.9

ХО ХО ХО ХОГО ХОГО