Хяналтын тооллогын дүнтэй автомат саналын дүн нийлжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.01-нд нийтлэгдсэн

Хяналтын тооллогын дүнтэй автомат саналын дүн нийлжээ

“Лондон-2012” олимпийн наадмын анхны медальтан, анхны аваргаар БНХАУ-ын буудлага спортын тамирчин И Силинг тодорлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль өнгөрсөн зургадугаар сарын 26-нд болсон. Нийт 1.3 сая сонгогч саналаа өгсөн ч гурван намаас нэр дэвшигчдээс хэн нь олонхийн санал авч чадаагүйгээс санал хураалтыг дахин хийхээр болсон.

Гэхдээ МАХН-ын зүгээс Баян-Өлгий аймгийн саналын дүнд эргэлзэж байна гэсэн мэдээллийг хийж, мөн МАН-ын зүгээс хяналтын тооллого хийх шаардлагыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлснээр ажил хэрэг болгожээ. Тодруулбал, аймгийн хэмжээнд нийт 89 хэсгээс 42 хэсэгт техникийн тооллого хийж, үлдсэн 47 хэсэгт хяналтын тооллого хийгдээгүй байсныг эцэслэсэн байна.

Нийт 47 хэсгийн саналын хуудсанд гараар хяналтын тооллого хийхэд автомат машинаар уншуулсан саналын дүнтэй зөрүүгүй гарчээ.

Сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудасны 50 хувьд техникийн тооллого хийхээр заасан юм. Энэ дагуу дээр дурдсан 42 хэсэгт сонгуулийн санал хураалт авсан өдөр техникийн тооллого хийж, баталгаажуулсан байжээ.

Баян-Өлгий аймаг нь нийт 58910 сонгогчтой аж. Тэднээс 39253 нь саналаа өгчээ. Саналаа өгсөн сонгогчдын 19332 нь МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг, 14218 нь Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг, 5205 нь МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт тус, тус итгэл үзүүлжээ.

Онцлоход, МАХН-ын зүгээс “Санал луйвардлаа” хэмээн мэдэгдэл хийж, сонгуулийг дахих ёстой гэж шаардаж байсан ч Баян-Өлгий аймгийн сонгогчдын саналд хяналтын тооллого хийх болоход татгалзсан байдаг.

Цагийн бүслүүрээс шалтгаалж, Баян-Өлгий аймгийн хувьд Улаанбаатар хотын цагаас нэг цагийн зөрүүтэй, санал хураалт эхэлж, нэг цагийн дараа дуусдаг. Сонгогчдын ирц болон санал хураалтын дүн ч үүнийг даган нэг цагаар хоцорч ирсэн аж. Гэвч Сонгуулийн Ерөнхий хорооны зүгээс энэ шалтгааныг олон нийтэд мэдээлээгүй нь ардаа хардлага дагуулсан ч гэж тайлбарлах хэсэг байгаа юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж