Туул голын сав дагуу их цэвэрлэгээ хийж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.01-нд нийтлэгдсэн

Туул голын сав дагуу их цэвэрлэгээ хийж байна

МАН-ын бага хурлаас сонгогдсон тус намын шинэ дарга Ө.Энхтүвшин өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдтой уулзаж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарахыг хулээлгүйгээр чуулганы хуралдаанд МАН-ын бүлгийн гишүүд оролцох боломжтойг хэлжээ.

“Туул голоо аваръя” уриан дор залуус нэгдэн өнөөдөр Туул гол орчмын хогийг цэвэрлэж, бохирдлоос нь салгаж байна. Их цэвэрлэгээнд 120 гаруй иргэн оролцож байгаа юм.

Тэд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд харьяалагдах нийслэлчүүдийн цэвэр усны хамгаалалтын бүс орчмоос их цэвэрлэгээгээ эхлүүлжээ.

Долоо хоногийн өмнө иргэн н.Тольт-Улаач Туул гол орчимд их цэвэрлэгээ хийх санаачилга гаргасныг залуучууд дэмжин, ажил хэрэг болгон их цэвэрлэгээг хийж буй нь энэ аж.

Хог цэвэрлэх ажилд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Тохижилт үйлчилгээний компани мөн санаачлагатай оролцож, хогны машин гаргаж ачилт хийн, дэмжлэг үзүүлж байна гэж зохион байгуулагчдын зүгээс хэллээ.

Санаачлагч н.Тольт-Улаачийн хувьд байгаль хамгаалах чиглэлээр олон жилийн турш бусдыгаа үлгэрлэн ажилласаар танигдсан юм байна. Түүнийг дээрх санаачлага гаргахад нь залуус нэгджээ.

Гэрэл зургийг Тольт Улаач

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж