Сонгодог бүтээлүүд “амилна”

Хуучирсан мэдээ: 2017.07.01-нд нийтлэгдсэн

Сонгодог бүтээлүүд “амилна”

Будант Албьоны нийслэл Лондон хотноо үргэлжилж буй зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, ОУХМ М.Уранцэцэг дөнгөж сая эхний барилдаанаа хийж, итгэл төгс ялалт байгууллаа.

Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр 17.00 цагт ‘Best of classics- 2017’ тоглолтыг үзэгчдэд толилуулах гэж байна.

Дэлхийн болон Монголын сонгодог урлагийн сор бүтээлүүдийн дээжийг үзэх боломжтой. Энэ өдөр Ж.Бизе ‘Кармен’ П.Чайковский ‘Щелкунчик’, ‘Хунт нуур’, Ж.Чулуун ‘Уран хас’, Б.Шарав ‘Чингис Хаан’, Ж.Верди ‘Трубадур’, ‘Хувь заяаны хүч’, зэрэг бүтээлүүдийг хүргэх юм байна.

Харин маргааш 19.00 цагт тус театрын тайзнаа “Үнсгэлжин” дуурь эгшиглэнэ.

Улсын Дуурь бүжгийн эрдмийн тeатртын уран бүтээлчид Улсын Филармоны симфони найрал xөгжимтэй xамтран, Италийн дэлxийд алдартай сонгодог xөгжмийн удирдаач Якобо Сипари Ди Пeскассэрoли-гийн xөгжмийн удирдлагын дор зохион байгуулах аж. Энэхүү арга хэмжээ, төслийг монгол гаралтай дуучин, соёлын менежер Самбуугийн Аяна санаачлан, Монгол Улсын Соёлын Элч Ж.Өнөрмаа анхнаас нь дэмжин ажилласан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ‘Дэлхийн Монголчууд хөтөлбөр’-ийн гадаадад суугаа Монгол иргэдийн үүсгэл санаачилгын байгууллагуудыг дэмжих, Монгол Улсыг гадаадад сурталчлахад татан оролцуулах бодлогын хүрээнд хийж буй соёлын арга хэмжээний нэг юм байна.

Түүнчлэн, тус тоглолт нь Еврoпын орнуудад аялан тоглох анxны Итали-Монгол хамтарсан дуурийн төсөл болоx аж. Дарaачийн тоглолтыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Лондон xотноо Монгол улсын Соёлын элч Ж.Өнөрмаа болон ‘Creative Curating’ Aртс мeнeжeмент агeнтлагтай xамтран зоxион байгуулаxаар төлөвлөжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж