Баруун аймгуудын саналын хуудсыг хүргүүлжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Баруун аймгуудын саналын хуудсыг хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.01-нд нийтлэгдсэн

Баруун аймгуудын саналын хуудсыг хүргүүлжээ

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт “Өргөдлийн байнгын хороо байгуулна” гэх заалт орсон бөгөөд энэхүү бүтцийг бий болгох нь хэвээр байгаа хэмээн тус намын удирдлагууд мэдэгдсэн билээ.

Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт долдугаар сарын 7-ны өдөр болно. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг санал авах байранд хүргүүлэх ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу эхлүүлсэн бөгөөд юуны түрүүнд гадаадад байгаа сонгогчдын саналын хуудсыг хүргүүлжээ. Мөн алслагдсан аймгуудын саналын хуудсыг хүргүүлэх ажлыг хийж байгаа юм байна. Энэ удаагийн саналын хуудаст хоёр нэр дэвшигчийн цээж зураг болон сонгох тэмдэглэгээ байх юм.

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр баруун таван аймгийн саналын хуудсыг тухайн орон нутаг руу явуулсан бол маргаашнаас зүүн аймгуудын саналын хуудсыг хүргүүлэхээр болжээ. Саналын хуудсыг долдугаар сарын 3-ны дотор бүх аймаг, сумдын санал авах байранд  тагнуулын байгууллагын хяналттай, цагдаагийн хамгаалалттай хүргэх юм байна.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нар өрсөлдөх юм.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-07-01

Хүмүүсээ МАН-ын мэтгэлцээнд зориулсан М Энхболд С Баяр Б Энх-Амгалан (С Ганбаатарын дүр) Ё Баатарбилэг (Х Баттулгын дүр) нарын тоглосон жүжгийг Facebook-ээс үзнэ үү Арай ч дээ ингэж бэлтгэчихээд унаад байхаар энэ Энхболдод өөрийн гэсэн толгой байна уу Баяр Англид элчин хийх биш Монголд жүжиг найруулдаг ажил хийдэг болсон юм биш үү Ийм муухай юм хийхээр нь МАН-ын хүмүүс хүртэл өөрсдөө тэвчихгүй эдгээр бичлэгүүдийг дотроосоо гаргаж тавьж байна даа

batbold 2017-07-01 66.181.160.115

battulgadaa ugnuu Mongol yalna shuu

MONGOL 2017-07-01 66.181.186.14

Монгол улсын 7 (эхний 7) дахь Ерөнхийлөгчийн сонгууль 2017 (хоёрдахь 7) оны 7-р(гуравдахь 7) сарын 7-ны (дөрөвдэхь 7) өдөр буюу муу хар ёрын дөрвөн 7 давхцсан өдөр болох гэж байна Монголын ард түмэн муу хар ёрын бузар хар энерги шингэсэн энэ сонгуулийг цагаан хуудсаар өгч Монгол улсын Ерөнхийлөгчид нэр цэвэр төмөр зам хулгайлж газар зараагүй худал хэлээгүй хүнийг дэвшүүлэх хэрэгтэй гэдгийг улс төрийн 3 намд ойлгуулж ухамсрын шанаа өгцгөөе Муу хар ёрын дөрвөн 7 давхцсан хар сонголтыг цагаан сонголт болгож улс эх орноо өөрчилцгөөе Цагаан хуудас Цагаан сонголт цагаан цунами болон давалгаалах болтугай

Зочин 2017-07-01 74.82.35.88

gutsoooooo

Зочин 2017-07-01 150.129.142.136

Өгөхгүй ээ

Зочин 2017-07-01 103.26.195.9

ӨГӨХГҮЙ ЭЭ ХӨДӨӨ АМРАХ МИНЬ ЗҮГЭЭР