Баруун аймгуудын саналын хуудсыг хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.01-нд нийтлэгдсэн

Баруун аймгуудын саналын хуудсыг хүргүүлжээ

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт “Өргөдлийн байнгын хороо байгуулна” гэх заалт орсон бөгөөд энэхүү бүтцийг бий болгох нь хэвээр байгаа хэмээн тус намын удирдлагууд мэдэгдсэн билээ.

Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт долдугаар сарын 7-ны өдөр болно. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг санал авах байранд хүргүүлэх ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу эхлүүлсэн бөгөөд юуны түрүүнд гадаадад байгаа сонгогчдын саналын хуудсыг хүргүүлжээ. Мөн алслагдсан аймгуудын саналын хуудсыг хүргүүлэх ажлыг хийж байгаа юм байна. Энэ удаагийн саналын хуудаст хоёр нэр дэвшигчийн цээж зураг болон сонгох тэмдэглэгээ байх юм.

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр баруун таван аймгийн саналын хуудсыг тухайн орон нутаг руу явуулсан бол маргаашнаас зүүн аймгуудын саналын хуудсыг хүргүүлэхээр болжээ. Саналын хуудсыг долдугаар сарын 3-ны дотор бүх аймаг, сумдын санал авах байранд  тагнуулын байгууллагын хяналттай, цагдаагийн хамгаалалттай хүргэх юм байна.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нар өрсөлдөх юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж