Аймгуудыг эрчим хүчинд холбож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.07.01-нд нийтлэгдсэн

Аймгуудыг эрчим хүчинд холбож эхэллээ

Лондонгийн олимпийн эхний өдөр буюу өнөөдөр 12 багц медалийн эзэд буюу дугуйн спорт, жүдо, буудлага, байт харваа, туялзуур сэлэм, усанд сэлэлт болон хүндийг өргөлтийн төрөлд анхны алтан медалийн эзэд тодрох ажээ.

Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрт зургадугаар сарын 28-нд хүчтэй салхи шуурч, аянга, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд томоохон хэмжээний гэмтэл гарсан.  Үүний улмаас таван аймгийн 159 сумын 70198 хэрэглэгч цахилгаангүй байсан юм.

Байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас 56.4 км-ийн урттай шугамд 14 төмөр бетон тулгуур хугарч унан, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл аймаг гурван өдөр цахилгаангүй байв. Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт, гэмтэл гарсан газар нь дээр ажиллаж, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд хоёр өдрийн дотор шугамын гэмтлийг засварлаж, хэрэглэгчдийг өнөөдрөөс цахилгаан эрчим хүчинд холбож эхэлжээ.

Хүчтэй салхи, борооны улмаас Булган аймгийн Орхон сумын “Залуугийн хөндий” гэдэг газар Булган-Эрдэнэт чиглэлийн 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр анкер багана хоёр, бетон багана 11, 6000 вольтын 31, нийт 44 тулгуур багана хугарч унасны улмаас таван аймгийн 159 суманд 70198 хэрэглэгчийн цахилгаан тасарсан байсан юм.  Харин онцгой обьект болох эмнэлэг, цагдаа зэрэг байгууллагууд өөрсдийн нөөцөөр цахилгаанаа хангаж ажиллаж байсан юм.

Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн дарга С.Цэрэнжамцаас тодрууллаа.

-Эрдэнэт-Булганы цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг засварлаж дууссан байна. Одоо аймгууд бүгд цахилгаанаар хангагдсан байгаа юу?

-Цахилгаан дамжуулах 14 төмөр бетон тулгуур хугарч, эвдэрсэн. Нэг бетон тулгуур нь 26 метрийн урттай, 5.5 тонн жинтэй, тусгай зориулалтын тулгуур байдаг. Харин энэ удаа аваарын нөөц тулгуур байсан учраас яаралтай арга хэмжээ авч чадлаа.  Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн 100 гаруй инженер, техникийн ажилтан 48 цагийн турш тасралтгүй ажилласны үр дүнд хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Өнөөдрийн 13.00 цагт аймгийн төв, сумдыг эрчим хүчээр хангаж эхэллээ.

-Шинээр суурилуулсан бетон тулгуурууд цаашид гэмтэхгүй байх баталгаа бий юу?

-ОХУ-д үйлдвэрлэсэн, технологийн тусгай зориулалтын тулгуурууд үйлдвэрлэлийн баталгаат хугацаатай байдаг. Энэ агаарын шугам нь анх 1978 онд 35 кВ-ын хүчин чадалтайгаар ашиглалтад орж байсан бөгөөд 1980 онд 110 кВ-д шилжүүлсэн. Тухайн үеийн ЗХУ-ын мэргэжилтнүүдийн тооцоолол, барилга угсралтаар гүйцэтгэсэн. Байгалийн гамшигт үзэгдэл болсон шөнө буюу зургадугаар сарын 28-нд нийт зургаан аймаг, 150 гаруй сумдын цахилгаан тасарсан. Харин зургадугаар сарын 29-ний 10.00 цагт яаралтай арга хэмжээ авч хоёр аймгийн төв, 38 сумыг цахилгаанд холбосон. Говь-Алтай аймгийн Тайширын усан цахилгаан станцын нөөцийг ашиглан Завхан болон Говь-Алтай аймаг, сумдыг цахилгаантай холбосон. Сэргээгдэх эрчим хүч ашиглаж, зарим сумыг цахилгаанаар хангасан.

-Өмнө нь ийм гэмтэл аваар гарч байсан уу. Хэдий хэр хугацаанд засварлаж байсан бэ?

-2001 оноос хойш байгалийн хүчин зүйлээс шалтгаалж нийт долоон удаа 110 кВ-ын цахилгаан дамжуулах ашиглалтын шугамын тулгуур унаж байсан. Энэ удаа аваарын нөөц тулгууртай байсны хүчинд яаралтай арга хэмжээ авч чадсан. Өмнө нь ийм тохиолдолд хоёр долоо хоног зарцуулдаг байсан бол энэ удаа хамгийн хурдан буюу хоёр хоногт хийж гүйцэтгэлээ.

-Бороо их орсон байсан учраас засварын ажил хийхэд хэр хүндрэлтэй байв?

-Анх бид газар дээр нь ажиллахаар ирэхэд бодит нөхцөл байдал 7 -10 хоногийн хугацаа орох төлөвтэй байсан. Тиймээс Эрчим хүчний сайдын тушаалын дагуу яаралтай арга хэмжээ авах хүрээнд гурван гүүр барьж, таван бүсийн 100 гаруй инженер  техникийн ажилтан өдөр шөнөгүй ажиллалаа. Мөн нэг бетон тулгуур нь 26 м урт, 5.5 тонн жинтэй учраас зориулалтын тээвэрлэлтийн машин техник шаардлагатай. Тулгуур тээвэрлэх зорилгоор “Илч хангай” ХХК, “Алтай трест” ХХК-ийн тээврийн машин хэрэгслийг нэмэлтээр ашиглалаа. Мөн тухайн шугамд их хэмжээний тунадас орсон учраас халтиргаа гулгаа ихтэй, намаг шалбаагтай байсан. Гэхдээ бид хүндрэлтэй асуудлыг тоочилгүй, хамгийн гол нь аймаг сумдыг яаралтай эрчим хүчинд холбох л үүрэгтэй. Тийм учраас гурав хоногоос хэтрэхгүй хугацаанд ажлаа шахаж, онцгой нөхцөлд ажиллалаа. Маш хүнд нөхцөлд манай мэргэжилтнүүд үүргээ гүйцэтгэсэн. Эрчим хүчний сайд П.Ганхүү газар дээр нь ажиллахдаа шаардлагатай асуудлыг дор нь шийдвэрлэж, шуурхай арга хэмжээ авсны хүчинд яаралтай ашиглалтад орууллаа.

-Цахилгаангүй байх гурав хоногийн хугацаанд аймаг, сумдын эмнэлэг, цагдаа гэх мэт онцгой объектууд дотоод нөөцөөр ажилласан уу?

-Эрчим хүчний яамтай байгуулсан гэрээний дагуу аймаг, сумдад онцгой тохиолдолд ашиглах эрчим хүчний нэмэлт эх үүсвэр байх ёстой. Энэ дагуу эмнэлэг болон онцгой объектууд нэмэлт эх үүсвэрээ ашиглан цахилгаанаар хэвийн хангаж ажиллах учиртай.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж