Цанын хамгийн хүнд зам уралдаанд бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Цанын хамгийн хүнд зам уралдаанд бэлэн болжээ

Уулын цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүртэлх зохион байгуулагдах тэмцээн, уралдаануудын гол уралдаан болох 71 дэх удаагийн Ханенкаммын уралдаан Австрийн Кицбюэльд болох гэж байна. Энэхүү уралдаанд дэлхийн шилдгүүд оролцож байгаа нь олны анхаарлыг татаж байгаа юм. Кицбюэль дэх спортын болон олон нийтийн арга хэмжээ зохиогддог энэ газар нь 1931 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дэлхийн хамгийн хэцүү цанын зам гэгддэг Кицбюэлийн Страйфын замд таван өдрийн турш зохион байгуулна. Ханнекаммын энэ арга хэмжээ нь Кицбюэльд болдог жилийн хамгийн том спортын болон нийтийн арга хэмжээ учраас, ихэнх тамирчид энд манлайлахыг хүсдэг ажээ. 2003 онд Австрийн Майкл Валчхофер энд түрүүлж байсан бөгөөд түүнээс өөр Австрийн гулгагч нар энд түрүүлж байгаагүй. Тиймээс ч нутгийн эзэд энэ удаад түрүүлэхийг хүсч байгаа нь гарцаагүй. 80 метрийн өндрөөс үсрэлт хийгээд, 85 хувийн налуугаар 3.3 км замыг туулна. Энэ хэсэг уралдааны хамгийн гол үе болдог. 2010 оны энэхүү уралдаанд түрүүлж байсан Фэликс Нойройтэр энэ жил аваргын хэргэмээ хамгаалахын төлөө уралдана. Швейцарийн цаначин Дидье Кюш өнгөрсөн улирлын уулын уруу уралдаанд түрүүлсэн. Аварга маань энэ удаад ч түрүүлж, цолоо хамгаална гэдэгтээ итгэлтэй байна. Цаначид 140 км цаг хурдад хүрч уралдахыг хичээдэг бол эндхийн дундаж хурд ердөө 100-д л хүрдэг байна. Одоогоор тэмцээнд оролцох бүх цаначид замтайгаа танилцан бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд эхний уралдаан баасан гаригт болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж